
Ойрын өдрүүдэд Өмнөд Солонгосын Жэжү аралд нэгэн цуврал аллагын гэмээр онц ноцтой хэрэг шуугиан тарьж байна. Анх Жан Ми Ран гэх бүсгүйг алга болсон тухай дуудлагыг найз залуу нь цагдаад өгчээ. Бүсгүй алга болсноос хойш 105 хоногийн дараа байрлаж байсан зочид буудлаасаа явганаар 5 минут хүрэхгүй зайд модны дороос олдсон байна. Утас болон эд зүйлс нь бүсгүйд байснаас гадна бие дээр ил харагдах шарх сорив, хугарал, бэртэл гэмтэлгүй байжээ. Цагдаа нар бүсгүйг урьдчилсан байдлаар модноос өөрийгөө дүүжилсэн гэж дүгнээд хэргийг үргэлжлүүлэн шалгасан байна. Гэтэл алга болсон бүсгүйг хайж байсан цагдаагийн алба хаагч Жан Ми Рантай холбоо барихыг огт оролдоогүй бөгөөд цагдаагийнхны ашигладаг гар утасны байршил илрүүлэгчийг ч асааж үзээгүй. Үүгээр зогсохгүй бүсгүйг “Авто ослоор амиа алдсан” гэж бүртгээд хэргийг хаасан нь сонирхолтой байлаа.
Уг цагдаагийн алба хаагч үүний өмнө 60 настай эрэгтэйг бас л сураггүй болсон дуудлагаар бүртгэн, хэргийг нь хааж байжээ. Гэтэл тухайн эрэгтэй мөн л амиа алдсан нөхцөл байдалтай олдсон гэнэ.
Ингээд прокурорын албанаас яаралтай тушаал гарган 8-р сарын сүүлээр уг цагдаагийн алба хаагчийг түр саатуулжээ. Улмаар түүний хариуцаж байсан өөр бусад 298 сураггүй болсон хэргийг сэргээн шалгахаа мэдэгдлээ.
Хамгийн сонирхолтой нь Жэжү аралд сүүлийн жилүүдэд “Сураггүй алга болсон” гэх дуудлага огцом нэмэгдсэн бөгөөд хариуцсан цагдаа нар нь залхуурсан эсвэл ямар нэг шалтгаанаар хэргийг хаадаг байж болзошгүй гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Жэжүд хятадууд олноор байдаг, тэр хэрээр эд эрхтний наймаа далд байдлаар цэцэглэсэн байж болзошгүй асуудал ч яригдаж байна.
Эх сурвалж: Yonhap Agency
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.