Н.Учрал оффтейк гэрээг ад үзсэн ч С.Баяр өмөөрөв
 

Н.Учрал оффтейк гэрээг ад үзсэн ч С.Баяр өмөөрөв

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: “Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын төр дахиж нүүрсний элдэв нууц, оффтейк гэрээ хийхгүй гэж мэдэгдэв. Харин үүнд экс Ерөнхий сайд С.Баяр “Хэзээ ч үгүй гэж хэзээ ч битгий хэл. Манайхан нууцад оруулж элдэв сэжиг төрүүлэн нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах түгээмэл арга хэвээр. Уул уурхай, эрчим хүч, АҮ, ХАА зэрэг их хэмжээний ХО шаардсан төслүүдэд оффтэйк гэрээ чухал хэрэгсэл. Ялангуяа юм юм ховордож буй одоо үед. Гэхдээ ТЭЗҮ заавал байх естой. Оfftake agreement нь ирээдүйд үйлдвэрлэх, олборлох бүтээгдэхүүнийг урьдчилан худалдах, худалдан авах тухай урт хугацааны хэлцэл учраас дор хаяж 2 зүйлээр бидэнд чухал: 1.Худалдан авагч гэрээнд заасан бараагаа заавал авах үүрэгтэй. Авахгүй бол төлбөр төлөх “take-or-pay” нөхцөлтэй. 2.Ирээдүйн орлого, зах зээлийн баталгаа болж, хөрөнгө мөнгө босгоход илүү дөхөм. Худалдан авагчийн хувьд ч ийм гэрээ ашигтай. Барааны үнийг урьдчилан тогтоож, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахаас гадна элдэв эрсдэл, хэлбэлзлээс хамгаална.” гэжээ.

Т.Бат

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн тодорлоо
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн тодорлоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.