Дэлхийн аваргын тэмцээний цуглуулга гаргасан ЛЕГО тоглоомын борлуулалт өсөв
 

Дэлхийн аваргын тэмцээний цуглуулга гаргасан ЛЕГО тоглоомын борлуулалт өсөв

Данийн тоглоом үйлдвэрлэгч Лего компани хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон "Formula 1"-ийн загварууд гаргаснаар оны эхний хагасын борлуулалт нь 21%-иар өсчээ.

Лего тоглоомийн өсөлт өрсөлдөгч тоглоом үйлдвэрлэгчид болох Mattel болон Hasbro-гийнхаас давж, зах зээлд эзлэх хувь нь нэмэгджээ. Үүнд кино, энтертайнментын алдартай брэндүүдтэй хамтран бүтээгдэхүүн гаргах, мөн хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд зориулсан Лего иж бүрдлийн төрлийг олшруулсан стратеги ашигласан тухай мэдэгджээ.

Лего компанийн орлого 41.9 тэрбум Данийн крон буюу 6.54 тэрбум ам.доллар болж, 2025 оны эхний хагасын 34.6 тэрбум кронтой харьцуулахад мэдэгдэхүйц өсжээ. Харин цэвэр ашиг нь 32%-иар нэмэгдэж, 8.6 тэрбум Данийн кронд хүрсэн байна.

Ч.Чулуунбат: АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна
Ч.Чулуунбат: АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.