
Ашигт малтмал газрын тосны газар (АМГТ)-аас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат "2026 оны наймдугаар сард ОХУ-ын Роснефть, Газпром, Канико, БНХАУ-ын Претрочайна интернешнл зэрэг компаниас нийт 75 мянган тонн АИ-92 төрлийн автобензин худалдан авахаар захиалга өгсөн. Энэ сарын 24-ны өдрийн байдлаар нийтдээ 51 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээд байна. Үлдэгдэл 24 мянган тонн нь үлдсэн хоногт орж ирнэ.
Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна. Дараагийн ачилтууд нэмэгдвэл хэвийн хэмжээнд буюу 30 хоногийн нөөцийг бүрдүүлэх юм. Удахгүй 9 дүгээр сарын шатахууны захиалгыг хийж эхлэх ба ОХУ-ын Роснефт компаниас үнийг мэдэгдэнэ.
Улсын хэмжээнд ердийн хэрэглээ сард 72 мянга орчим тонн байдаг. Цаашид олдож л байвал үнэ бол хамаагүй, боломжит газруудаас авахаар ярилцаж байна.
ОХУ-ын Роснефт компаниас АИ92 шатахууныг ЗГ хоорондын хэлэлцээрийн дагуу энэ сард тонн тутмыг 851 ам.доллараар нийлүүлэхээр болсон. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад тонн тутам нь 51 ам.доллароор өссөн ба 8 сарын 14-нд 200 төгрөгөөр өсөхөд нөлөөлсөн гэлээ.