
Баянхонгор аймагт соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барих тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ. Энэ талаар тус аймгийн Засаг даргын тамгын газраас “Аймгийн Засаг даргын 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/478 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн нутаг дэвсгэрээс соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барихтай холбоотой олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжилтийг ханган ажиллалаа.” гэж мэдээллээ.
Т.Бат