Ч.Ижилболд Европын клубт ажиллах анхны монгол дасгалжуулагч боллоо
 

Ч.Ижилболд Европын клубт ажиллах анхны монгол дасгалжуулагч боллоо

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн дасгалжуулагч Ч.Ижилболд Европын клубт ажиллах анхны монгол дасгалжуулагч боллоо. Тэрбээр Германы Бундеслигийн “Science City Jena” клубийн туслах дасгалжуулагчаар 2026-2027 оны улиралд нэг жилийн хугацаатай ажиллахаар болжээ.

Ч.Ижилболд нь Дээд лигийн хоёр удаагийн аварга, Монгол улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан өнгөрсөн улиралд “BCH Knights” багийн "Сагсан бөмбөг хариуцсан дэд захирал"-ын албан тушаалд ажиллаж байсан билээ.

Science City Jena клуб нь Йена хотыг төлөөлдөг мэргэжлийн баг бөгөөд 2025 онд Германы дээд лигт эргэн дэвшсэн. Тус клуб өмнө нь 2019 он хүртэл BBL-д тоглож байсан бөгөөд 2007 болон 2016 онд Германы хоёрдугаар түвшний лигийн аварга багаар тодорч байсан түүхтэй.

COP17: Том том мөнгөн амлалтууд бүгд орж ирдэггүй
COP17: Том том мөнгөн амлалтууд бүгд орж ирдэггүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.