АНУ 200 мянган цагаачийг нутаг буцаана
 

АНУ 200 мянган цагаачийг нутаг буцаана

Трампын засаг захиргаа анх удаа түр нэвтрэх эрхтэй B1/2 ангиллын визтэйгээр орогнол хүссэн 200 мянга орчим гадаадын иргэдийг бүгдийг нь нутаг буцаах зарлигт гарын үсэг зурах гэж байна. Ингэхдээ 2015 оноос 2026 оныг хүртэл АНУ-д нэвтэрсэн гол төлөв цагаач иргэдийг эх оронд нь буцаах аж. Энэ бол АНУ-ын түүхэн дэх хамгийн том виз цуцлах операци бөгөөд ингэснээр гэмт хэрэг, хууль бус ажлын байр, хууль бус бичиг баримтын асуудлуудыг нэг мөр цуцлах зорилготой гэдгийг Цагаан ордон онцоллоо.

Өнгөрсөн оноос эхлэн АНУ-ын Засаг захиргааны харьяа /DHS/ Дотоодын аюулгүй байдлын яамнаас АНУ-д амьдарч буй хууль бус цагаачдыг “Сайн дураар нутаг буцаах хүсэлт”-ийг хэрэгжүүлж CBP HOME аппликэйшнээр дамжуулан хүсэлт бүртгэж эхэлжээ. Үүний хүрээнд хууль бус цагаачдад нэмэлт мөнгөн урамшуулал олгохын сацуу буцах онгоцны тасалбарыг АНУ-ын төсвөөс шийдвэрлэх юм.

Энэ арга хэмжээ нь үр дүнгээ өгч одоогоор 137 мянган хүн АНУ-ын нутаг дэвсгэрийг орхин гарсан бөгөөд одоогоор 70 гаруй мянган цагаач ямар нэг байдлаар буцах үйл ажиллагаанд хамрагдсан юм. Энэ үйл ажиллагааны дараагийн алхам бол одоо байгаа 200 мянган В1/B2 ангиллын визийг хүчингүй болгох шийдвэр. Ингэснээр орогнол хүсч үлдсэн ч эх орондоо буцах хүсэлгүй байгаа гадаадын иргэдийг албадан гаргах ажиллагааны бэлтгэл ажил юм.

Т.Бат

ГЕГ: Ачаанд нуусан хар тамхи илрүүлжээ
ГЕГ: Ачаанд нуусан хар тамхи илрүүлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.