ГЕГ: Ачаанд нуусан хар тамхи илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЕГ: Ачаанд нуусан хар тамхи илрүүлжээ

Тагнуул, гаалийн байгууллагын хамтарсан ажиллагааны хүрээнд их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан ноцтой үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.

2026 оны 8 дугаар сарын 10-нд Истанбул–Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Монгол Улсын иргэн 1004.88 грамм метамфетаминыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Гаалийн хяналт, шалгалтын явцад уг үйлдлийг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагааг явуулан, харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүллээ.

Иймд иргэд та бүхэн гадаад улс оронд зорчихдоо бусдаас дайвар ачаа авахгүй байх, бусдад хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгч ашиглуулахгүй байхыг анхаарч өөрийгөө болон гэр бүл ойр дотнын хүмүүсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

Дугаараа навчаар далдалдаг мода дэлгэрэв
Дугаараа навчаар далдалдаг мода дэлгэрэв
 
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.