/2024.12.16/ Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 оны гурван жилд нийт 456,1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэвч ҮР ДҮНГҮЙ!”.
Энэ бол Үндэсний аудитын газраас 2017 онд батлагдсан Засгийн газрын “Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд
- Төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрийн харьяа агентлагууд,
- Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, түүний ажлын алба,
- Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, холбогдох бусад байгууллагуудыг хамруулан хийсэн шалгалтын дүн.
ХУУЛИА ОГТ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ
Агаарын тухай хуулийг 2010, 2012 онд шинэчлэн баталж, 2013-2016 онд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуульд зааснаар:
Улсын Их Хурал:
- агаар хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
- энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
Гэх үндсэн хоёр бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Харин Засгийн газар:
- агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах,
- гэр хорооллын өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох;
- гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, мөрдүүлэх;
Дээрх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.
Эрхэм уншигч та бодоод үзээрэй. Энэ хоёр засаглал дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа юу?
Улаанбаатар хотын нийт өрхийн 50,2 хувь нь гэр хороололд амьдарч утааг “үйлдвэрлэж” байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог Улаанбаатар хотын хувьд гэр хороололд амьдардаг иргэдийн дулааныг ухаалгаар зохицуулна уу гэхээс дулаан байх эрхэнд халдах нь боломжгүй.
Харин Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар утаа гаргаж буй иргэн, ААН нь төлбөр төлөх ёстой. Үүнийг хууль заасанчлан Нийслэлийн ИТХ-аас журмаар баталсан юм. Уг журамд дурьдсанаар:
Хязгаарлалтын бүсийн гэр хорооллын нэг /0,07 га хүртэл/ хашаанд гурван яндангаас илүү утаа гаргах эх үүсвэртэй байхыг хориглоно гэж заасан юм. Тэгэхээр нэг хашаанд гурван айл гал түлж амьдрахыг зөвшөөрсөн гэсэн үг. Харин хязгаарлалтыг бүс гэдэгт дараах бүс орно гэдгийг Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд болон Улаанбаатар хотын захирагч нар дараах тушаалаар баталсан юм.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС /2022-2023/
Дүүрэг |
1 дүгээр бүс /Хороо/ |
2 дугаар бүс /Хороо/ |
3 дугаар бүс /Хороо/ |
4 дүгээр бүс /Хороо/ |
|
Тайлбар | Түүхий нүүрсийг үе шаттай хориглоно. | Цахилгаан болон бусад эх үүсвэрээр үе шаттайгаар холбоно. | Бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглоно. | ||
Сонгинохайрхан |
1, 2, 3, 4,19, 20, 21, 22, 24, 25, 26, 27, 32, 33, 34, 35, 36, 39, 40, 41, 42, 43 |
5, 6, 7, 8, 9, 10, 11, 23, 28, 30, 31 |
- |
12, 13, 14, 15, 16, 17, 18, 29, 37, 38 |
|
Баянзүрх |
8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 20 22, 23, 24, 28, 30, 32, 33, 34, 35, 37, 38, 39, 41, 42 |
2, 21, 25, 27, 29 |
- |
1, 3, 4, 5, 6, 7, 15, 18, 26, 31, 36, 40, 43 |
|
Чингэлтэй |
17, 18, 19, 23, 24 |
7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 20, 21, 22 |
- |
1, 2, 3, 4, 5, 6 |
|
Сүхбаатар |
9, 17, 18, 19, 20 |
11, 12, 13, 14, 15, 16 |
- |
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 |
|
Баянгол |
9, 10, 11, 20, 21, 22, 23, 29 |
- |
16 |
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15 17, 18, 19, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32, 33, 34 |
|
Хан-Уул |
4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 21, 22, 23 |
- |
- |
1, 2, 3, 15, 17, 18, 19, 20, 24, 25 |
|
Налайх |
1, 3, 4, 5, 6, 7, 8 |
2 |
- |
- |
|
НИЙТ ХОРОО |
87 |
36 |
1 |
73 |
|
197 |
Мэдээж дээрх бүсэд хэн хэрхэн хяналт тавьж байгаа нь тодорхойгүй, одоо хүртэл утаа Улаанбаатарыг бүхэлд нь эзэлсэн хэвээр, тушаалд дурьдсан үе шаттай арга хэмжээг огт авдаггүй.
БАС ДЭЭР НЬ ХУДАЛЧ!
Та бүхэн дараах зургуудын он сарыг хараад нэгийг тунгаана биз ээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.