Дэлхий дахин ТЕХНОЛОГИЙН СААТАЛд орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий дахин ТЕХНОЛОГИЙН СААТАЛд орлоо

/2024.7.19/ Майкрософт технологийн компани өөрийн программ хангамждаа шинэчлэл хийх явцад алдаа гаргасны улмаас дэлхий дахинд томоохон асуудал тулгараад байна.

Уг компаний гаргасан алдаанаас болж технологийн томоохон тасалдал болсны улмаас дэлхий дахинаа эмх замбараагүй байдалд орууллаа.

Тасарсан шалтгаан нь одоогоор нарийвчилсан байдлаар тогтоогдоогүй байгаа ч Майкрософтын зүгээс өөрсдийн 365 програм, үйлчилгээнд нөлөөлж буй асуудлыг шийдэж байна гэж хэлснээс хойш хэдхэн цагийн дараагаас гарч эхэлсэн байна.

Зарим мэргэжилтнүүд хакерууд болон гадны халдлагаас хамгаалахын тулд дэлхийн дахинаа ашигладаг кибер аюулгүй байдлын CrowdStrike компанитай холбон тайлбарлаж байна.

Гол асуудал нь Microsoft Windows үйлдлийн системийг ажиллуулж буй машинуудын эвдрэлээс үүдэлтэй аж.

CrowdStrike-аас Microsoft Windows үйлдлийн систем гацсан тухай мэдэж байгаа талаараа уг системийг хэрэглэгчдэд мессежээр мэдэгджээ.

Аль Жазирагийн Жона Халл Лондоноос сурвалжлага хийхдээ "CrowdStrike программ хангамждаа ямар нэгэн зайлшгүй шинэчлэлт хийсэн бололтой, үүнээс л алдаа гарсан" хэмээн хэлсэн байна.

A blue error screen on a register is seen at a departmental store affected by a cyber outage in Brisbane, Australia

Дэлхий даяар уг алдаанаас болж тээврийн системүүд хамгийн их хохирол амссан байна.

Яг одоо АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниуд болох Delta, United болон American Airlines баасан гарагийн өглөө уг асуудлаас болж нислэгээ зогсоогоод байгаа аж.

Австралийн Сиднейн нисэх онгоцны буудлын нислэгийн мэдээллийн дэлгэц уг алдаанаас болж хоосон байгаа хэдий ч одоогоор нислэгүүд хэвийн үргэлжилж байгаа гэв.

Харин Их Британи, Герман, Энэтхэг, Малайз, Филиппин зэрэг улсын нисэх онгоцны буудлуудад үйлчилгээ тасалдсан байна.

Испанийн мөн адил нислэгүүдээ зогсоосон байна.

Air France компанийн үйл ажиллагаанд ч нөлөөлсөн гэж мэдэгдсэн боловч нисэж яваа онгоцнуудад ямар нэгэн саатал гараагүй гэлээ.

Энэхүү гарсан алдаа бусад салбаруудыг ч мөн тойрсонгүй.

Австралиас Энэтхэг, Өмнөд Африк хүртэлх банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудын үйлчилгээнд саатал учирч болохыг анхааруулсаар байна.

Австралийн хамгийн том банк болох Commonwealth Bank (CBA.AX) зарим үйлчлүүлэгчид үйлчилгээ тасалдсаны улмаас мөнгө шилжүүлэх боломжгүй болсон талаар мэдэгджээ.

Их Британид л гэхэд Лондонгийн хөрөнгийн бирж (LSE) техникийн доголдолд өртөж, мэдээллийн үйлчилгээнд нь нөлөөлж, арилжааны нээлтийн дэлгэцийг гацсан байна.

Хэвлэл мэдээллийн компаниудын нэвтрүүлгүүд ихээхэн тасалдалд ороод байгаа талаар мөн мэдээлэв.

Австралийн үндэсний телевиз, Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци болон Network Ten-ээс өөрсдийн системд нөлөөлсөн болохыг баталжээ.

Их Британийн томоохон мэдээллийн сувгуудын нэг Sky News шууд дамжуулалт явуулж чадахгүй байгаад уучлалт хүсч эфирээ зогсоолоо.

Мөн төрийн үйлчилгээ ч хохирол амсаад байна.

Австралийн Виктория мужийн цагдаа нар зарим дотоод системд гэмтэл гарсан ч онцгой байдлын алба хэвийн ажиллаж байна гэж мэдэгдэв.

Шинэ Зеландын парламентын компьютерийн системд мөн нөлөөлсөн гэж парламентын албаны дарга Рафаэль Гонзалес-Монтеро мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera

Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна
Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.