Олон улсын ажиглагчид УИХ-ын сонгуулийн ажиглалтынхаа ДҮГНЭЛТИЙГ танилцууллаа
 

Олон улсын ажиглагчид УИХ-ын сонгуулийн ажиглалтынхаа ДҮГНЭЛТИЙГ танилцууллаа

/2024.6.30/ УИХ-ын 2024 оны сонгуульд ажиглагч хийсэн ЕАБХАБ-ын Ардчилсан институци, хүний ​​эрхийн хороо (АИХЭХ) болон Европын Парламент (ЕП)-ын хамтарсан ажиглалтын багийн тайлангаас хүргэж байна.

ТАЙЛАН

6-р сарын 28-ны өдөр болсон УИХ-ын сонгууль сайн зохион байгуулалттай болсон ч тэгш өрсөлдөх боломж хомс байсан нь өрсөлдөөнд сөрөг нөлөөлөв. Эрх зүйн орчин ардчилсан сонгууль явуулахад хангалттай байсан боловч хүний үндсэн эрх, эрх чөлөөний талаарх олон улсын стандартууд цаашид илүү нийцүүлэх шаардлагатай байна.

Сонгуулийн байгууллага сонгогчдын боловсролын иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийн итгэлийг хүлээж, мэргэжлийн ажилласан.

Өрсөлдөгчид нийгмийн сүлжээнд болон бусад хэд хэдэн хязгаарлалтаас үл хамааран чөлөөтэй сурталчилгаа явуулж чадсан ч, сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаа богино байсан нь нөөц ихтэй, тогтсон намуудад давуу тал боллоо.

Түүнчлэн, сонгууль угтаж цалин нэмэх гэх мэт нийгмийн халамжийн хэд хэдэн хөтөлбөр нь эрх баригч намд үлэмж давуу байдлыг бий болгов. Оролцогч талууд сонгогчдын нэрийн жагсаалт сонгогчдын бүрэн
хамруулсан байдалд итгэл төгс байсан хэдий ч уурхайн талбарт ажилладаг иргэд гэх мэт сонгогч бүр санал өгөх боломжоор хангагдаж буй эсэхэд санаа зовж байсан юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл өргөн хүрээнд ажилласан ч мэдээ сурвалжилга, дүн шинжилгээ бүхий мэдээний хөтөлбөрийн хязгаарлагдмал байдал, эрх баригч намыг илүү дэмжсэн байр суурь нь сонгогч мэдээлэлд суурилан сонголтоо хийх чадварт сөрөг нөлөөлөв.

Сонгуулийн өдөр санал хураах үйл явц эмх цэгцтэй, саадгүй явагдаж, санал тоолох автоматжуулсан тооллого ил тод, шуурхай мэдээлэгдсэн боловч хэд хэдэн хэсгийн хороонд саналын хуудас нэгтгэх, саналыг баталгаажуулах үйл явц хэд хэдэн хэсгийн хороонд журмыг бүтэн дагаагүй нь санал тоолох үйл
явцад сөрөг нөлөө үзүүллээ.

Хууль, эрх зүйн орчин нь ардчилсан сонгууль явуулахад хангалттай бүрдсэн хэдий ч үндсэн эрх,
эрх чөлөөг эдлүүлэхтэй холбоотой орчныг цаашид сайжруулах шаардлагатай байна. Сонгуулийн тогтолцоог өөрчилсөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээс гадна 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээр сонгууль товлон зарласнаас хойш байгуулагдсан намуудад нэр дэвшүүлэх боломжийг олгосон, нэр дэвшигчдийн хүйсийн квотыг өсгөсөн, улс төрийн намуудын удирдах байгууллагуудад хүйсийн болон нийгмийн олон бүлгийн төлөөллийг оролцуулах шаардлага тавьж байгаа зэрэг эерэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Гэхдээ АИХЭГ-аас удаа дараа өгсөн сонгох, сонгогдох эрх болон үг хэлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сонгуулийн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх хугацаатай холбоотой зөвлөмжүүд орхигдсон хэвээр байна.

Үндсэн хуульд жендэрийн тэгш байдлыг баталгаажуулсан ч улс төрийн амьдралд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй, жендэрийн хэвшмэл ойлголт, хязгаарлагдмал нөөц зэрэг саад байсаар байна. Саяхны хуулийн өөрчлөлт 30 хувийн хуулийн өөрчлөлт, пропорциональ жагсаалтад хүйсийн тэнцвэрт харьцааг хангаж, хуулийн квотоос гадна эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх санхүүгийн хөшүүрэг бий болгосон нь эерэг өөрчлөлт болсон.

Анхан шатны сонгуулийн хороонд эмэгтэйчүүд хангалттай төлөөлөгдсөн хэдий ч, АНСХ-ны түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага төдийгүй СЕХ-ны ердөө нэг гишүүн нь эмэгтэй байна. Сонгуулийн аль аль өрсөлдөөнд бүртгэгдсэн 1336 нэр дэвшигчийн 519 нь эмэгтэйчүүд юм.

Хэдийгээр тэд улс даяар идэвхтэй сурталчилгаа хийсэн боловч, эмэгтэйчүүдэд чиглэсэн улс төрийн мессеж бараг л байсангүй.

Сонгуулийн сурталчилгааны үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингоос харахад МҮОНТ болон хувийн хэвшлийн хэд хэдэн телевиз эрх баригч намыг илэрхий дамжуулж байлаа.

Үндсэн хуульд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан боловч худал мэрээ тараахтай холбоотой хуулийн заалтын 2020 онд дахин сэргээснээс хэд хэдэн сэтгүүлч эрүүгийн хэрэгт шалгагдаж байна. Эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг боомилсноос, сэтгүүл зүй өөрийгөө цензурдэхэд хүрч, нийтийн хэлэлцүүлэг өрнөхөд сөрөг нөлөө үзүүлж байна.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 6-р сарын 10-ны өдөр буюу сонгуулийн өдрөөс 18 хоногийн өмнө эхэлж, 24 цагийн өмнө дууссан. Хуульд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн энэ хугацаанаас өмнө өөрсдийгөө сурталчлахыг зөвшөөрчээ.

Уулзаж ярилцсан маш олон хүн УИХ- ын гишүүд, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд сонгууль болохоос өмнө хэдэн сарын турш идэвхтэй кампанит ажил явуулж байсан талаар мэдэгдсэн юм.

Ерөнхийдөө маш богино сурталчилгааны хугацаанд, шинээр байгуулагдсан том хэмжээний сонгуулийн тойргуудад кампанит ажил явуулахад бэхэжсэн улс төрийн намуудад ихээхэн давуу талтай байсан.

Ерөнхийдөө өрсөлдөгчид чөлөөтэй, хөндлөнгийн оролцоогүйгээр кампанит ажлаа явуулсан хэдий ч, кампанит ажил тоглох тэгш бололцоогоор дутагдаж байв. Кампанит ажил ерөнхийдөө нам гүм өрнөсөн ч, 6-р сарын 15-ны өдөр МАН-ын нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаярын сонгуулийн ухуулагч Ардчилсан намын сумын намын хорооны даргатай муудсанаас амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ардчилсан нам тус аллагыг улс төрийн сэдэлтэй хэмээн буруутгаж, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд нарыг огцрохыг шаардсан. Үйл явдлын дараа, Ерөнхий сайд Ардчилсан намын даргатай уулзаж эмгэнэл илэрхийлсэн байна. 6-р сарын 25-ны өдөр, Үндэсний эвслийн төв байранд хууль бус сурталчилгааны ажил явагдаж байна гэх гомдлын дагуу цагдаагийн байгууллага нэгжлэг хийв.

Нийтийн албан тушаалтнууд улс даяар идэвхтэй кампанит ажил өрнүүлж байв. 41 Сонгууль болохоос өмнө засгийн газар цалин нэмэх, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, нэг удаагийн ногдол ашиг олгох
зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд, эдгээрийн төрийн албан хаагчид сурталчилж, МАН-ын
кампанит ажилд ашиглагдаж байсан юм.

Эдгээр үйлдэл нь нам, төрийн заагийг бүдгэрүүлж, эрх баригч намд хэт давуу тал олгож буй нь ЕАБХАБ-ын үүрэг амлалттай зөрчилдөж байна.

Монгол Улс хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон талт мэдээллээр хангагдаж сонгуулийн тухай мэдээлэл өргөн хүрээтэй байсан ч гүн гүнзгий мэдээ сурвалжлага, аналитик мэдээлэл дутмаг байгаагаас сонгогчдын сонголт хийх чадвар суларсан. Олон улсын сонгуулийн ажиглалт нь ЕАБХАБ-ын АИХЭХ болон Европын парламент (EП)-ын хамтарсан ажиллагаа юм. Энэ удаагийн ажиллагаанд 30 орны 199 ажиглагч багтсан бөгөөд үүний 186 нь АИХЭХ-ний шинжээч, ажиглагч нар, 13 нь Европын парламентийн ажиглагч нар тус тус ажиллажээ.

Дэлгэрэнгүй тайланг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

УИХ-д суудал авсан 5 нам, эвсэл болон 1% босго давсан намууд хэрхэн санхүүжилт авах вэ?
УИХ-д суудал авсан 5 нам, эвсэл болон 1% босго давсан намууд хэрхэн санхүүжилт авах вэ?
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн анхдугаар хуралдаанд хэлсэн үг
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн анхдугаар хуралдаанд хэлсэн үг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.