СОНГУУЛЬ2024: Мөрийн хөтөлбөр “ШҮҮХ, ПРОКУРОР, ЦЭЦ“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНГУУЛЬ2024: Мөрийн хөтөлбөр “ШҮҮХ, ПРОКУРОР, ЦЭЦ“

/2024.6.24/ Намуудын мөрийн хөтөлбөр дэх "Шударга шүүх" гэсэн бүлэг тусгагдсан шүүхтэй холбоотой заалтуудыг харьцууллаа. Ингэхдээ дараах шалгууруудыг тавьсан юм. Үүнд:

  • Шинэ заалт
  • Сайжруулах бодлого

Энэ бүлгийг харьцуулахдаа МАН, ХҮН, АН намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулсан болно.

ШИНЭ ЗААЛТ

Шинэ заалт гэдэг нь шүүх засаглалд шинээр баримтлах бодлого болон өмнө байсан зүйлийг хүчингүй болгож, шинээр бүтээх зэрэг бодлогыг багтаасан болно.

АН МАН ХҮН

Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хүчингүй болгож, тагнуулын үйл ажиллагааг тусдаа хуулиар, нууц

мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааны болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиар зохицуулж, шүүхийн хяналтад оруулна.

Авлигын дагнасан шүүх байгуулна.

Цахим шүүх, цахим боловсрол,

цахим эрүүл мэнд, цахим иргэний

бүртгэл зэрэг технологид суурилсан шийдлүүдийг

нэвтрүүлнэ.

Нууц мөрдөн шалгах ажиллагааны

хүрээнд авагдсан мэдээ, баримтыг

процессын төгсгөлд нэг бол шүүхэд, эсвэл

тус ажиллагаанд өртсөн иргэнд хүргүүлэх механизмыг хуульчилна.

Ерөнхий прокурорын газрын дэргэдэх

мөрдөн шалгах тусгай нэгжийг сэргээж,

шүүгч, прокурор, мөрдөгч, цагдаа зэрэг

тусгай субъектийг шалгах тогтолцоог бүрдүүлнэ.

Авлигатай тэмцэх газрыг зөвхөн урьдчилан

сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг болгон өөрчилж, авлига албан

тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах бүрэн

эрх бүхий тусгай субъектийн гэмт хэргийг мөрдөн шалгах нэгжийг сэргээн байгуулна.

Прокурорын байгууллагыг гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулж, нэгдсэн босоо удирдлагын тогтолцоог хална.

Гэрч хохирогчийг хамгаалах, тусгай албан тушаалтны гэмт хэргийг хянан шалгах

алба шинээр байгуулна.

Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг

тусгаарлан, эрх зүйн шинэтгэлийн бодлогыг

Хууль зүйн яаманд бүрэн хариуцуулснаар

хүний эрхийг хязгаарлах, хориглох шинжтэй өнөөгийн хууль зүйн бодлогын алдаатай

байдлыг өөрчилж хүний эрх , эрх чөлөөг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.


Дээрх заалтуудаас харвал,

Ардчилсан нам Гүйцэтгэх ажлын тухай хуулийг хүчингүй болгоно гэж заасан бол, МАН шинээр Авлигаар дагнасан шүүх байгуулна гэжээ. Харин ХҮН нам Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг зөвхөн соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд ажилладаг болгоно гэсэн байна.

САЙЖРУУЛАХ БОДЛОГО

Тэгвэл дараагийн заалт нь Сайжруулах бодлого юм. Энэ нь одоо байгаа үйл явцыг хэрхэн сайжруулахаар тусгасан бэ гэдгийг харьцуулсан болно. Энд ХҮН намаас ганцхан заалт байх тул түүнийг дараах мөрөнд оруулъя. ХҮН нам:

Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, мэргэжлийн болон ёс зүйн шаардлага, шалгуурыг өндөрсгөн, мэргэшлийн шалгалтад нэг удаа бүрэн хамруулах замаар дахин сонгон шалгаруулна. Ийнхүү шалгарсан хараат бус, хууль ёсонд үнэнчээр зүтгэх, ёс зүйт, хүний эрхийн төлөө хандлагатай албан хаагчдын эрхийн нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгааг эрс нэмэгдүүлнэ.

МАН АН

Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах тогтолцоог төгөлдөржүүлнэ.

Иргэний үндсэн эрхийн баталгааг хангаж, парламентын

засаглалыг бэхжүүлэхийн зэрэгцээ шүүх, прокурорын

байгууллагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлнэ.

Шүүхийн үйлчилгээний хүртээмж, орчныг сайжруулах, хараат бус бие даасан байдлын баталгааг нэмэгдүүлж, шүүгчийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлнэ.

Шударга процесс, гэрчийн хамгаалал, хууль зүйн

чанартай үйлчилгээ авах чиглэлд процессын шинэчлэлийг

эрчимжүүлж, прокурор, өмгөөлөл, мөрдөх албаны үйл

ажиллагааг шүүхийн тойрогт нийцүүлнэ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийг хууль хяналтын байгууллагад мэдээлж, илрүүлэхэд чиглэсэн Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлан хэрэгжүүлнэ.

Шүүхийн шинжилгээ, шүүхийн шинжээчийн үйл ажиллагааг

тусгайлсан процессын хуулиар зохицуулан бие даасан

шинжээчдийн нөөц бий болгож, монополь шинжилгээний байгууллагыг өрсөлдөөнт мэргэжлийн шинжээч,

лабораториуд бүхий олон улсын шаардлага

хангасан шүүх шинжилгээний тогтолцоог бий болгоно.

Шүүхийн процессыг цахимжуулж хэрэг хянан шийдвэрлэх явцыг ил тод болгож, маргааныг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэдэг болгоно.

Шийдвэрийн хэрэгжилт, үр дүн шүүгчийн ажлын үзүүлэлт,

чиг үүрэгт багтдаг олон улсын жишгийг хуульчилна.

Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илүү нээлттэй, хариуцлагатай болгоно.

Иргэний үндсэн эрхийн хяналт, засаглалын эрх мэдэл

хуваарилалт, түүний хяналт, тэнцлийг баталгаажуулах

чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгон

Үндсэн хуулийн шүүхийн түвшинд ажиллуулна. Шүүхийн хараат бус байдал, хариуцлага, олон нийтийн итгэл даах чадварыгдээшлүүлэх чиглэлд бодлогын эрс өөрчлөлт хийнэ.

Мөрийн хөтөлбөр: Гамшгийн эрсдэлгүй хот

СОНГУУЛЬ2024: Мөрийн хөтөлбөр “Гамшгийн эрсдэлгүй хот“
СОНГУУЛЬ2024: Мөрийн хөтөлбөр “Гамшгийн эрсдэлгүй хот“
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.