Хятадын анхааруулгыг үл тоон Тайваньчууд ардчилсан Ерөнхийлөгч сонголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын анхааруулгыг үл тоон Тайваньчууд ардчилсан Ерөнхийлөгч сонголоо

Lai Ching-te, pictured earlier this month, was inaugurated as Taiwan's president Monday.

/2024.05.20/: Лай Чинг-Тэ Тайванийн ерөнхийлөгчийн тангараг өргөлөө.

Сонгогчид энэ удаагийн сонгуулиар АН-ыг дахин сонговол Хятад-Тайваний мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэсэн Бээжингийн анхааруулгыг үл тоомсорлолоо.

Эмчээр ажиллаж байсан 64 настай Лай Тайваний АНУ-д суугаа төлөөлөгчөөр ажиллаж байсан дэд ерөнхийлөгч Шиао Би-химийн хамт тангараг өргөсөн байна.

Удирдагчид болон тэдний нам хоёулаа Тайванийн бүрэн эрхт байдлыг хамгаалж байгаад Бээжин илтэд дургуй байгаа нь ойлгомжтой. Хятадын эрх баригч Коммунист нам Тайванийг хэзээ ч хяналтандаа байлгаж байгаагүй ч өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэж, шаардлагатай бол арлыг хүчээр авахаа амласан.

Даваа гарагийн орой тангараг өргөх ёслолын үеэр Лай арлын анхны эмэгтэй удирдагч Цайгийн байгуулсан суурь дээр тулгуурлана гэдгээ онцлон тэмдэглэх төлөвтэй байна. Тэрээр мөн Тайваний хоолойгоор энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх мессежээр Хятадад эерэг хандлагыг харуулах төлөвтэй байна.

Лай "Тайвань аль хэдийн тусгаар тогтносон улс учир тусгаар тогтнолоо зарлах ямар ч шаардлагагүй" гэж мэдэгдэв.

Энэхүү байр суурь нь Тайваний анхны эмэгтэй ерөнхийлөгч, Цайтай адил байна.

Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш арван хоёр жилийн хугацаанд түүний хүчтэй бодлогоос болж Тайваний иргэд Хятадаас эрс холдсон. Одоо 10 хүрэхгүй хувь нь нэгдэхийг дэмжиж байгаа бөгөөд 3 хүрэхгүй хувь нь үндсэндээ Хятад улсын нэг хэсэг гэж тодорхойлсон байна.

Тайваньчуудын дийлэнх нь Бээжингээр захирагдах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.