Япон улсын талаарх сонирхолтой 16 баримтыг та бүхэнд хүргэж байна.
1.Япон улс Хоккайдо, Хоншу, Шикоку, Кюушү гэх дөрвөн арлаас бүрддэг. Хоншу арал нийт газар нутгийнх нь 61 хувийг эзэлдэг бол Хоккайдо 22 хувь, Кюушү 11 хувь, Шикоку 5 хувийг эзэлдэг. Энэ дөрвөөс гадна 6800 орчим жижиг арлууд бий.
2.Караоке гэдэг нь япон үг бөгөөд "кара" буюу хоосон, "оке" буюу оркестр гэсэн үгнүүдийн нийлэмж юм.
3.Япон улсын иргэд хамгийн өндөр насалдгаараа дэлхийд алдартай. Энэ улсад дундаж наслалт 85 байдаг.
4.Японы галт тэрэгний систем нь цаг барьдгаараа дэлхийд алдартай. Галт тэрэгнүүд яг л цагтаа хөдлөх бөгөөд секундээр хэмжигдэнэ.
5.Японд жилд 1500 орчим удаагийн газар хөдлөлт, чичиргээ болдог.
6.Тус улсад 100-аас дээш настай 50 мянга гаруй хүн байдаг. Үүгээрээ дэлхийд тэргүүлнэ.
7.Япончууд жил бүр 24 тэрбум бэлэн гоймон хэрэглэдэг.
8.Сумо бөхийн барилдааны түүх нь 1500 жилийн настай.
9.Хүн амьдардаггүй 6000 орчим аралтай.
10.Японд рестораны зөөгчид цайны мөнгө өгөхийг бүдүүлэг явдал гэж тооцдог. Бусад үйлчилгээний салбарт ч мөн адил.
11.Дэлхийн хамгийн "хөгшин" буюу дээр үеийн компани энэ улсад байх бөгөөд одоо ч үйл ажиллагаагаа явуулдаг. Манай эриний 705 дугаар онд ажиллаж эхэлсэн Nishiyama Onsen Keiunkan гэх компани нь Яаманашид байрладаг.
12.Япон хөгжмийн зах зээлийн эзлэх хувиараа дэлхийд хоёрт буюу АНУ-ын дараа ордог.
13.Окунашима гэгдэх арал байдаг бөгөөд үүнийг "Туулайн арал" гэж нэрлэдэг. Энд олон зуун туулайнууд чөлөөтэй амьдардаг.
14.Японд 3000 орчим McDonald's үйл ажиллагаа явуулдаг, энэ тоогоороо мөн л дэлхийд АНУ-ын дараа орно.
15.Тус улсад 200 гаруй галт уул байдаг бөгөөд тэдгээрийн 108 нь идэвхтэй.
16.Хүн амын дундах таргалалтын түвшнээрээ дэлхийд хамгийн доогуур ордог орны нэг. Учир нь тус улсын уламжлалт хооллолт нь тун эрүүлд тооцогдоно.
Эх сурвалж: Japan Dream хуудас