Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг зөвхөн ЧД-ийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг зөвхөн ЧД-ийн нэг цэгийн үйлчилгээний төвд олгож байна

/2024.04.15/: Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд очиж гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ авах боломжтой.

Хэвлэгдсэн оршин суух үнэмлэх авахдаа:

1. Гадаадын иргэн өөрийн биеэр очих тохиолдолд өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг эх хувиар үзүүлж, бичиг баримтын хуулбарыг хураалгана.

2. Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн ажилтан нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг авчрах бөгөөд оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт, итгэмжлэл байгаа бол итгэмжлэлийг хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбарын хамт авчирч тус тус хураалгана.

Эх сурвалж: ГИХГ

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.