2024-2025 оны хичээлийн жилд олонлог төв сургуулийн сурагчдад англи хэлний “к1-к12” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024-2025 оны хичээлийн жилд олонлог төв сургуулийн сурагчдад англи хэлний “к1-к12” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ

/2024.03.21/:

Олонлог төв сургууль нь сурагчдынхаа Англи хэлний мэдлэг, чадварыг Дэлхийн иргэдтэй хөл нийлүүлэн алхах чанарын өндөр түвшинд хүргэх зорилгоор “K1-K12” буюу “Kids1-Kids12” сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг Англи хэлний салбарт тэргүүлэх чиглэлийн боловсролын үйлчилгээг 17 жил тасралтгүй үзүүлж буй TALK TALK ENGLISH боловсролын төвтэй үзэглэлээ.

Тус хөтөлбөрт хамрагдсанаар сургуулийн маань суралцагч бүр K12 хөтөлбөрийг суралцан төгсөж IELTS 6.5 оноо авах боломж бүрдэж байна.

Цаашид тус хөтөлбөрийг Боловсролын Ерөнхий газраас Монголын Улсын бүх Ерөнхий боловсролын сургуулиудад үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.Англи хэлний хөтөлбөрийн цогц сурах бичгийн багцын 30 хувь нь Монгол орчуулга, тайлбартай байх бөгөөд:

✅ Монгол хүүхдийн онцлогт тохирсон, Монгол ахуй контент, дүрүүд

✅ Англи хэлний голлох дүрэм, шинэ үгсийн санг агуулсан

✅ Гэрийн ажлын ном, сонсох хичээл, уншлагын сурах бичигтэй байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ДР. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ДР. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлчилна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.