АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ДР. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ДР. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлчилна

/2024.03.21/: Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл 2024 оны гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна.

Др. Курт М.Кэмпбэлл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон Улс болон Монгол Улсаас эхлүүлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай тус тус уулзана. Айлчлалын хүрээнд хийх уулзалтуудын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

Эх сурвалж: ГХЯ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.