Махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна

/2024.03.21/: БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говийн эко хүнс” ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт мэдээллийн мөрөөр ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны гуравдугаар сарын 20-ний өдөр БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, Мал эмнэлгийн хяналтын улсын байцагчид нийт 9 дээж авч, Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид, байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний хяналтын чиглэлийн улсын байцаагчид хэрэглээний ус, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид дээжийг хүргүүлэн ажиллаад байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой нэмэлт зардлыг гаргуулах талаар Засгийн газарт чиглэл өгнө
2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой нэмэлт зардлыг гаргуулах талаар Засгийн газарт чиглэл өгнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.