/2024.03.21/: Алтанбулаг хилийн боомтын барилгын 2-р ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил одоогийн байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ хүрээнд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үериин ус зайлуулах хоолой барьж байгуулах юм.
Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 567 м2 ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга, 1152м2 түргэн муудах бараа бүтээгдэхүүний агуулах, Ус дулаан дамжуулах төв, 342м2 Гаалийн лабораторийн барилга, 66 кВт нарны цахилгаан үүсгүүр, Хяналтын саравч 1,2,3, Дулаан, цэвэр усны шугам, дулаан, цэвэр усны худаг, Гадна гэрэлтүүлгийн ажлыг эхний ээлжийн бүтээн байгуулалтаар барьж байгуулаад байна.
Түүнчлэн эхний ээлжийн бүтээн байгуулалтаар 1.65 км дөрвөн эгнээ бүхий тусгаарлах зурвас зам, 0.5, 0.37 км тойрог уулзвар, авто зогсоол 7000 м2 талбай бүхий зам, гол зам, замын далан, авто зогсоолын барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан юм.
Дээрх бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэж, шалган нэвтрүүлэх цогцолбор хоёр дахин томрох юм.
Эх сурвалж: БСҮХ