/2024.03.21/: 2012 онд НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Манай улс 2015 оноос эхлэн энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн.
Олон улсын ойн өдрийг "Ой ба инновац: Илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Нийслэлийн ойн сан 130 гаруй зүйлийн мод сөөгөөс бүрддэг.
Эх сурвалж: НЗДТГ