Өмнөд Солонгосын далбаатай усан онгоц Японы ойролцоо осолдож, 7 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгосын далбаатай усан онгоц Японы ойролцоо осолдож, 7 хүн амиа алджээ

The tanker capsized off Mutsure Island in southwestern Japan on Wednesday.

/2024.03.21/: Өмнөд Солонгосын далбаатай хөлөг онгоц Японы арлын ойролцоо хөмөрч осолдсоны улмаас багийн долоон гишүүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан талаар албаныхан мэдээллээ.

Осолдсон хөлөг онгоцноос аврагдсан багийн есөн гишүүний нэг нь амьд байсан бол нөгөөгийнх нь биеийн байдал тодорхойгүй байна. Мөн хоёр хүн сураггүй алга болсон бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Японы баруун өмнөд хэсэгт орших Ямагучи мужийн Муцүрэ арлын эрэгт лхагва гарагт 11 хүний бүрэлдэхүүнтэй Keoyoung Sun хөлөг хөмөрсөн бөгөөд Өмнөд Солонгосын хоёр, Индонезийн найм, Хятадын нэг иргэн байжээ.

Катамурагийн мэдээлснээр, химийн бодис тээвэрлэж явсан хөлөг онгоц орон нутгийн цагаар өглөөний 7:00 цагийн орчимд хөмөрчээ.

Цистерн 980 тонн акрилийн хүчил тээвэрлэж явсан бөгөөд одоогоор асгарсан нь тогтоогдоогүй байна.

Эх сурвалж: CNN

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.