“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн Ажлын хэсэг хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн Ажлын хэсэг хуралдлаа

/2024.03.05/: Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн бэлтгэл ажлыг хангах, бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоог зохион байгуулж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн V дугаар хуралдаан боллоо.

Хурлаар төслийн бэлтгэл ажлын явцад шийдэл гаргах шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн юм. Тодруулбал,

  1. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ;
  2. Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байрших арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн газрын тухай;
  3. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийн “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө”;
  4. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нөхөн сэргээлт, дахин төлөвлөлтийн ажлын даалгаврыг эцэслэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргалаа.

Эх сурвалж: НЗДТГ

Хойд Солонгос Өмнөд Солонгосын чип тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг хакерджээ
Хойд Солонгос Өмнөд Солонгосын чип тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийг хакерджээ
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.