Автомашиндаа хуурамч дугаар зүүсэн 19 иргэний эрхийг хасаж, 50 нэгжээр торгожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашиндаа хуурамч дугаар зүүсэн 19 иргэний эрхийг хасаж, 50 нэгжээр торгожээ

/2024.01.30/: Нийслэлийн Засаг даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтыг хийж байна.

Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж, хариуцлага тооцож ажилласан байна.

Эх сурвалж: НЗДТГ

Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.