Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

/2024.01.30/: Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 30-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

  • 03-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 05-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
  • 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 29, 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Эх сурвалж: ЦУОШГ

Калифорний өмнөд хэсгээс зургаан хүний цогцостой жийп автомашин олджээ
Калифорний өмнөд хэсгээс зургаан хүний цогцостой жийп автомашин олджээ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.