Калифорний өмнөд хэсгээс зургаан хүний цогцостой жийп автомашин олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Калифорний өмнөд хэсгээс зургаан хүний цогцостой жийп автомашин олджээ

Bodies found in California desert

/2024.01.30/: Калифорнийн өмнөд хэсэгт орших Мохаве цөлөөс зургаан хүний цогцсыг цагдаа нар олсон байна.

Үл мэдэгдэх цогцсуудыг нэгдүгээр сарын 23-нд Сан Бернардино мужийн Эль Мираж хотын хурдны замаас олжээ.

Сан Бернардино тойргийн Шерифийн алба "тэнд байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг тогтоохын тулд" хэргийг хурдан шалгана гэв.

Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Амиа алдсан хүмүүсийн хүйс, нас зэрэг гол нарийн ширийн зүйлс мөн тодорхойгүй байгаа бөгөөд Шерифийн албанаас уг хэрэгтэй холбогдуулан ямар ямар хүмүүсийг баривчилсан талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн мягмар гарагт эрүүл мэндийн үзлэг хийх дуудлагын дагуу цагдаа нар орон нутгийн цагаар 20:15 орчимд Лос Анжелес хотоос зүүн хойд зүгт 144 км зайд орших Эль Миражийн ойролцоох 395-р хурдны замаас холгүй газар ирсэн бөгөөд тэндээс таван хүний цогцос бүхий жийп машин олжээ

Энэхүү автомашины цонх нь хагарсан бөгөөд маш олон сумны нүхтэй байсаж аж.

Эх сурвалж: ВВС

Өнөөдөр үүлэрхэг, 18-20 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүлэрхэг, 18-20 хэмийн хүйтэн байна
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.