Сарны гадаргаас авчирсан дээжээс олон төрлийн шилний материал илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сарны гадаргаас авчирсан дээжээс олон төрлийн шилний материал илэрчээ

Multiple glass materials discovered in Chang'e-5 lunar regolith samples |  english.scio.gov.cn

/2024.01.12/: Хятадын Шинжлэх Ухааны Академийн Физикийн Хүрээлэнгээс мэдээлснээр, Хятадын мэргэжилтнүүд Чан Э-5 хөлөг онгоцоор авчирсан сарны хөрснөөс олон төрлийн шилэн материалыг илрүүлж, системчилсэн судалгаа хийсэн байна.

Тус хүрээлэнгийн судлаачид сканнер болон дамжуулагч электрон микроскоп ашиглан сарны реголитээс гаргаж авсан нунтаг дээжээс олдсон шилэн бодисын морфологи, найрлага, бичил бүтцийг цогцоор нь шинжилжээ.

Тэд өөр өөр нөхцөл байдлаар үүссэн янз бүрийн шилэн материалыг олж илрүүлсэн байна.

Судлаачид мөн анх удаа сарны гадаргуугаас байгалийн гаралтай шил олсон нь сарны хөрсийг шилэн барилгын материал боловсруулах, үйлдвэрлэхэд ашиглах боломжтойг харуулж байна.

Судалгааг хийсэн эрдэмтэд өөрсдийн судалгаагаа National Science Review сэтгүүлд нийтэлжээ.

"Чанъэ-5" төхөөрөмж сарны гадаргуугаас нийт 1731 грамм сарны дээж авч, 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд эх дэлхийдээ буцаж ирсэн юм.

Эх сурвалж: Xinhua

735.0 сая ам.долларын төслийг 17 аймгийн 52 байршилд хэрэгжүүлнэ
735.0 сая ам.долларын төслийг 17 аймгийн 52 байршилд хэрэгжүүлнэ
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.