Монгол бөхийн өргөөнд хүүхэд багачууд үндэсний бөхөөр хичээллэх боломж бүрдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол бөхийн өргөөнд хүүхэд багачууд үндэсний бөхөөр хичээллэх боломж бүрдлээ

/2024.01.12/: ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд өсвөрийн бөхийг бага наснаас нь мэргэжлийн түвшинд бэлтгэх сургалтыг явуулах, бөхийн залгамж халааг үргэлжлүүлэх, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, спортоор дамжуулан монгол бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагын нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тусгажээ.

Улмаар хүүхэд багачуудын дунд монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх зорилгын хүрээнд Монгол бөхийн өргөөний Их танхимд үндэсний бөх, самбо бөхийн дугуйлангаар хичээллүүлэх боломж бүрдэж байна.

Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд орчин үеийн спортын олон улсын стандартад нийцсэн усан бассейн, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон, иог, уран гимнастик, уран нугаралт зэрэг сургалт мэргэжлийн таатай орчныг бүрдүүлэхээр олон улсын стандартад нийцсэн Спорт цогцолбор барихаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: БТСУХ

Автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолжээ
Автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.