“Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал”-ын судалгааны дүн гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал”-ын судалгааны дүн гарчээ

/2023.12.19/: Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага 2023 онд хамтран зохион байгуулсан “Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал” болон “Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө” судалгаануудын үр дүнгийн тайлан гарлаа.

Судалгааг гадаадад шилжигч гишүүнтэй Монгол Улсын өрхүүдээс мэдээлэл цуглуулан хийж гүйцэтгэжээ. Судалгааны гол үр дүнгүүдийг нэгтгэн дүгнэвэл:

  • Монгол Улсын нийт өрхийн 6.1 хувь нь гадаад шилжих хөдөлгөөний илгээгч өрх байгаа ба гадаадад шилжих хөдөлгөөний гол урсгал нь “хот суурин газраас гадаад руу” гэсэн чиглэлтэй явагдаж байна.
  • Гадаад шилжих хөдөлгөөний илгээгч өрхүүд шилжигчдийн эзгүйд дунджаар 3.2 ам бүлтэй, ихэвчлэн хөдөлмөрийн бус насны хүн амаас бүрдсэн байна. Илгээгч өрхийн сарын дундаж орлого нь 1.5 сая төгрөг, орлогын үндсэн эх үүсвэр нь тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, 10 өрх тутмын 4 нь хөдөлмөр эрхэлдэг хүнгүй байна.
  • Монгол Улсын хүн амын 3 хувьтай тэнцэхүйц хэмжээний хүн ам гадаадад шилжигч байгаагаас тал нь 32-оос дээш настай , гадаадад амьдарч байгаа дундаж хугацаа нь 7.2 жил, 10 хүн тутмын 3 нь БНСУ, 2 нь АНУ, Японд, 5 нь бусад улсуудад амьдарч байна. Гадаадад шилжигчдийн 44.3 хувь нь эдийн засгийн, 35.9 хувь нь сурч боловсрох, 13.1 хувь нь гэр бүлийн гишүүдээ дагалдах гэсэн зорилгоор шилжсэн ба 15-34 насны шилжигчид дунд суралцах(79.5 хувь), 35, түүнээс дээш насныхан дунд ажиллах, түүн тэй холбоотой гэр бүлээ даган шилжин суурьших (79 .6 хувь) зорилго түгээмэл байна.
  • Гадаадад шилжигч 10 хүн тутмын 4 нь Монгол Улсад байхдаа хөдөлмөр эрхэлж байсны 3 нь цалин хөлстэй хөдөлмөр эрхлэгч байжээ.
  • Шилжих хөдөлгөөний илгээгч 10 өрх тутмын 4 нь сүүлийн 12 сарын хугацаанд дунджаар 5.8 сая төгрөгийн хувийн шилжүүлгийг гадаадад шилжигч гишүүнээс хүлээн авсан байна. Нөгөө талаас 10 өрх тутмын 2-3 өрх нь гадаадад шилжигч гишүүндээ сүүлийн 12 сарын хугацаанд дунджаар 3.1 сая төгрөгийн хувийн шилжүүлэг илгээжээ. Гадаадад шилжигч иргэдээс 35-аас дээш насныхан өрхдөө мөнгөн ба мөнгөн бус шилжүүлэг илгээх нь илүү байгаа бол 35-аас доош насныхны хувьд өрхөөсөө шилжүүлэг хүлээн авч байгаа нь илүү байна. Нийт дүнгээрээ сүүлийн 12 сард Монгол Улсын өрхүүдэд доод тал нь 149.0 тэрбум төгрөгийн шилжүүлэг гадаадад шилжигчдээс орж ирж, эсрэгээрээ 54.1 тэрбум төгрөгийн шилжүүлэг гадаадад шилжигчид рүү илгээгдсэн байна.
  • Гадаадаас мөнгөн гуйвуулга хүлээн авсан тохиолдлуудын 82.3 хувь нь өрхийн өдөр тутмын хэрэгцээг хангахад дэм болон зарцуулагдсанаас гадна давхардсан тоогоор, 47.3 хувь нь эрүүл мэнд, боловсрол зэрэг хүмүүн капиталд хөрөнгө оруулахад, 11.1 хувь нь өрхийн өр зээлийг барагдуулахад,4.3 хувь нь байр, сууц, газар зэрэг удаан эдэлгээтэй өмч хөрөнгө худалдан авахад, 3.0 хувь нь хадгалахад, 2.6 хувь нь өрхийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хөрөнгө оруулалт болгон ашиглагдсан байна. Гуйвуулга, илгээмж хүлээн авагч өрхүүдийн дийлэнх (95.8 хувь) гадаадад шилжигчдийн илгээсэн шилжүүлэг өрхийн амьжиргаанд нь эерэг нөлөө үзүүлсэн хэмээн үзэж байна.
  • Өрхөөс гадаадад шилжигчдэд илгээсэн мөнгөн гуйвуулгын тохиолдлууд нь ихэвчлэн шилжигчдийн өдөр тутмын хэрэглээ, сургалтын төлбөр, байрны зардал зэрэгт зориулагдсан байгаа нь Монгол Улсаас гадаадад гарч буй хувийн шилжүүлэг ихэвчлэн боловсрол эзэмших зорилготой шилжигчид рүү чиглэсэн болохыг илтгэж байна.
  • -Өрхийн гишүүнээ гадаадад илгээсэн нь шилжигчийн болон илгээгч өрхийн гишүүдийн соёл, мэдлэг, ур чадвар, бие даах байдал, орлого санхүүг сайжруулж, хүүхдүүддээ хөрөнгө оруулах байдлыг нэмэгдүүлсэн гол эерэг талтай байгаа ч зарим тохиолдолд сөрөг нөлөөг мөн үзүүлж байна. Тухайлбал, гадаадад шилжих хөдөлгөөнийг дагалдан гэр бүлийн гишүүд тусгаарлагдан гэр бүлээ асрах,халамжлах боломжгүйболох, гэр бүлийн харилцаамуудах, тэр дундаа хүүхдийн хүмүүжилмуудах зэрэг сэтгэл зүйн болон гэр бүлийн харилцааны сөрөг нөлөөг зарим өрхөд үүсгэсэн байгааг анхаарах нь зүйтэй.
  • -Цаашид иргэдийн гадаададшилжих хөдөлгөөний урсгал үргэлжлэхтөлөвтэйбайгаа нь шилжих хөдөлгөөний илгээгч 4 өрх тутмаас нэг нь ирэх нэг жилийн хугацаанд дахин өрхийн гишүүдээсээ гадаад улс руу явуулахаар төлөвлөж байгаагаас харагдаж байна.

Судалгааны үр дүнд үндэслэн гадаадад шилжих хөдөлгөөний зохицуулалтын хүрээнд дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Үүнд:

1.Гадаадад шилжсэн иргэдийн буцаж ирэхийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх. Үүний тулд:✓Нэн тэргүүнд Монгол Улсад иргэдийн нутагтаа амьдрах, ажиллах, суралцах таатай орчин бүрдүүлэх чиглэлээр буюу иргэн бүрдээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр улам илүү хөрөнгө оруулалтууд хийх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад иргэдийн аюулгүй, эрүүл, хүртээмжтэй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах нь гадагш чиглэсэн хүн амын урсгалыг буцаан татах гол хүчин зүйл болохыг анхаарах нь зүйтэй. ✓Суралцах, хөдөлмөр эрхлэх зорилгоор гадаад улсыг зорьж байгаа хүмүүст буцаж шилжин ирэх болзолтойгоор хөдөлмөр эрхлэлтийн, орон 60

61 хувь нь капиталд хөрөнгө оруулахад, 11.1 хувь нь өрхийн өр зээлийг барагдуулахад,4.3 хувь нь байр, сууц, газар зэрэг удаан эдэлгээтэй өмч хөрөнгө худалдан авахад, 3 хувь нь хадгалахад, 2.6 хувь нь өрхийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хөрөнгө оруулалт болгон ашиглагдсан байна. Гуйвуулга, илгээмж хүлээн авагч өрхүүдийн дийлэнх (95.8 хувь) гадаадад шилжигчдийн илгээсэн шилжүүлэг өрхийн амьжиргаанд нь эерэг нөлөө үзүүлсэнхэмээнүзэж байна.-Өрхөөс гадаадад шилжигчдэд илгээсэн мөнгөн гуйвуулгын тохиолдлууд нь ихэвчлэн шилжигчдийн өдөр тутмын хэрэглээ, сургалтын төлбөр, байрны зардал зэрэгт зориулагдсан байгаа нь Монгол Улсаас гадаадад гарч буй хувийн шилжүүлэг ихэвчлэн боловсрол эзэмших зорилготой шилжигчид рүү чиглэсэн болохыг илтгэж байна. -Өрхийн гишүүнээ гадаадад илгээсэн нь шилжигчийн болон илгээгч өрхийн гишүүдийн соёл, мэдлэг, ур чадвар, бие даах байдал, орлого санхүүг сайжруулж, хүүхдүүддээ хөрөнгө оруулах байдлыг нэмэгдүүлсэн гол эерэгталтай байгаа ч зарим тохиолдолд сөрөг нөлөөг мөн үзүүлж байна. Тухайлбал, гадаадад шилжих хөдөлгөөнийг дагалдан гэр бүлийн гишүүд тусгаарлагдан гэр бүлээ асрах, халамжлах боломжгүй болох, гэр бүлийн харилцаа муудах, тэр дундаа хүүхдийн хүмүүжил муудах зэрэг сэтгэл зүйн болон гэр бүлийн харилцааны сөрөг нөлөөг зарим өрхөд үүсгэсэн байгааг анхаарах нь зүйтэй. -Цаашид иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөний урсгал үргэлжлэх төлөвтэйбайгаа нь шилжих хөдөлгөөний илгээгч 4 өрх тутмаас нэг нь ирэх нэг жилийн хугацаанд дахин өрхийн гишүүдээсээ гадаад улс руу явуулахаар төлөвлөж байгаагаас харагдаж байна.

Шадар сайд С.Амарсайхан амиа алдсан гал сөнөөгчийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийллээ
Шадар сайд С.Амарсайхан амиа алдсан гал сөнөөгчийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийллээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.