40, 50 мянгатын орон сууцнуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

40, 50 мянгатын орон сууцнуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

/2023.10.20/: Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ.

“Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 64 барилгын ашиглалт, 345 иргэн, аж ахуй нэгж, байгууллага, 23 сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн төлөв байдалд 2 сарын хугацаанд хяналт шалгал хийхэд 40, 50 мянгатын 54 нийтийн орон сууцны барилгын 1 давхрын өргөтгөлийн 321 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, 10 сууц өмчлөгчдийн холбоо нь газар эзэмших, ашиглах хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, өргөтгөлийн доор зоорийн давхар хийсэн, өрөө тусгаарлах дундын хамар ханыг буулгаж үйлчилгээний талбай болгосон байна.

Мөн өмчлөгч 140 иргэн, аж ахуйн дулааны техникийн нөхцөл аваагүй, барилгын халаалтын системийн анхны төлөвлөлтийг өөрчилж нэмэлтээр халаах хэрэгсэл, шугам хоолой угсарч суурилуулсан, барилгуудад аянга хамгаалалтын төхөөрөмж, газардуулгын нэгдсэн систем төлөвлөөгүй, цахилгааны дотоод сүлжээ нь аюулгүй ажиллагааны ашиглалтын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан зэрэг зөрчил илэрчээ.

Тус орон сууцны барилгуудад хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй 34 ресторан, цайны газруудаас шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан хийн тоног төхөөрөмж, шугам хоолойг мэргэжлийн байгууллагаар угсарч суурилуулаагүй зөрчлүүд тогтоогдсон байна.

Иймд ноцтой эрсдэл гарахаас өмнө дээрх үүсээд буй нөхцөл байдлыг арилгахын тулд нэн даруй арга хэмжээ авах чиглэлээр Нийслэлийн Засаг Даргын тамгын газар болон холбогдох харъяа байгуулагуудад мэдэгдэл, холбогдох албан даалгаваруудыг хүргэсэн талаар Барилга, хот байгуулалтын сайд мэдээллээ.

Эх сурвалж: БХБЯ

2023 онд эхний ээлжийн 300 сургууль ухаалаг ангитай болно
2023 онд эхний ээлжийн 300 сургууль ухаалаг ангитай болно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.