Израил, Палестин хоорондын 100 жилийн түүхэн асуудал
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израил, Палестин хоорондын 100 жилийн түүхэн асуудал

A pro-Palestinian woman and a pro-Israeli man shouting at each other

/2023.10.09/: Израил, Палестины зэвсэгт мөргөлдөөн дайн болон хувираад байгаа энэ үед уг асуудал яг юунаас болж анх үүссэн талаарх мэдээллийг ВВС агентлагийн нийтлэлээс орчуулан хүргэж байна.

Дэлхийн нэгдүгээр дайнд Османы эзэнт гүрэн ялагдсаны дараа Их Британи Палестины газар нутгийг хяналтандаа авчээ.

Тус газар нь еврей цөөнх, Арабын олонхи оршин суудаг байв.

Тухайн үед Олон улсын хамтын нийгэмлэгээс Их Британид нэгэн үүрэг өгсөн юм. Энэ нь Палестинд еврейчүүдийн "үндэсний улсыг" байгуулах үүрэг байв.

Еврейчүүдийн хувьд энэ нь тэдний өвөг дээдсийн гэр байсан ч Палестины Арабчууд уг газар нутгийг эзэмшиж байсан тул газар нутгаасаа өгөхийг эсэргүүцэж байв.

100 жилийн түүхтэй асуудал

Bethlehem in the early 20th century
20-р зууны эхэн үеийн Бетлехем

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1920-1940-өөд оны хооронд Европ дахь хавчлагаас зугтаж, эх орноо хайж байсан еврейчүүд тэнд ихээр ирэх болжээ.

Ингэснээр Иудейчүүд, арабуудын хоорондох зөрчил болон Британийн засаглалын эсрэг тэмцэл ч нэмэгдэв.

Ийнхүү 1947 онд НҮБ Палестиныг Еврей болон Арабыг тус тусдаа муж болгон хувааж, Иерусалимыг олон улсын хот болгохыг дэмжсэн юм.

Энэ төлөвлөгөөг еврей удирдагчид хүлээн зөвшөөрсөн боловч Арабын тал татгалзаж, хэзээ ч хэрэгжүүлээгүй.

Израилийн бүтээн байгуулалт ба "сүйрэл"

The soldiers of allied Arab Legion forces fire, 06 March 1948 from East sector of Jerusalem on Jewish fighters of the Haganah, the Jewish Agency self-defence force, based in Jemin Moshe quarter of the West sector of the city during during the first Arab-Jewish conflict.
Холбоот Арабын Легионы армийн цэргүүд 1948 оны 3-р сард Еврей агентлагийн өөрийгөө хамгаалах хүчин болох Хаганагийн дайчид руу гал нээв.

1948 он гэхэд эдгээр асуудлыг шийдэж чадалгүй Британийн эрх баригчид тус улсаас гарч, еврей удирдагчид Израиль улс байгуулснаа зарлалаа.

Олон палестинчууд үүнийг эсэргүүцэж, дайн дэгдээв. Хөрш зэргэлдээ Арабын орнуудын цэргүүд довтлов.

Дайны улмаас хэдэн зуун мянган палестинчууд дүрвэж, гэр орноосоо хөөгджээ.

Дараа жил нь гал зогсооход Израиль газар нутгийн ихэнх хэсгийг хяналтандаа авч чадсан байжээ.

Иордан Баруун эрэг гэгддэг газар нутгийг, Египет Газыг эзэлсэн. Иерусалимыг баруун зүгт Израилийн цэргүүд, зүүн хэсэгт нь Иорданы цэргүүд хуваан авсан байна.

Хоёр тал нэгнийгээ байнгын буруутгаж байснаас энхийн гэрээ хэзээ ч хийгээгүй тул одоог хүртэл хэдэн арван жилд олон дайн, тулаан болсоор ирсэн юм.

Өнөөдрийн газрын зураг

Map of Israel

Харин 1967 оны дайнд Израиль хэдийнээ Зүүн Иерусалим, Баруун эрэг, Сирийн Голаны өндөрлөг, Газын зурвас, Египетийн Синайн хойгийн ихэнх хэсгийг эзлэн авсан байв.

Ихэнх палестин дүрвэгсэд болон тэдний үр удам хөөгдсөний улмаас Газын зурвас болон Баруун эрэг, мөн хөрш Иордан, Сири, Ливанд амьдардаг болсон байна.

Израиль тэдэнд болон тэдний үр удамд эх орондоо буцаж ирэхийг зөвшөөрөөгүй бөгөөд Израилийн Засгийн газрын хэлснээр энэ нь Израйлийг дарангуйлалд оруулж, еврей улсын оршин тогтноход заналхийлнэ гэж үзэж байгаа аж.

Israeli military commanders arrive in East Jerusalem, after Israeli forces seized East Jerusalem, during the Six Day War 1967
Зургаан өдөр үргэлжилсэн дайны үеэр Израилийн цэргийн командлагчид Зүүн Иерусалимд иржээ. 1967 он

Израил Иерусалимыг бүхэлд нь өөрийн нийслэл гэж үздэг бол Палестинчууд Зүүн Иерусалимыг ирээдүйн Палестин улсын нийслэл гэж үздэг. АНУ бол тус хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн цөөхөн орны нэг юм.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Израиль эдгээр газруудад суурин барьж, одоо 600 мянга гаруй еврейчүүд амьдарч байна.

Одоо болж байгаа асуудал

Israel flags and a Palestinian scarf

Зүүн Иерусалим, Газын зурвас, Баруун эрэгт амьдардаг Израиль болон Палестинчуудын хооронд ихэвчлэн сөргөлдөөн үүсдэг.

Газыг Израильтай олон удаа тулалдаж байсан Палестины Хамас бүлэглэл захирдаг. Израиль, Египет улсууд Хамас бүлэглэлд зэвсэг нэвтрүүлэхгүйн тулд Газын хилийг хатуу хянадаг.

Газын зурвас болон Баруун эрэг дэх Палестинчууд Израилийн үйлдэл, хязгаарлалтаас болж зовж шаналж байна гэж мэдэгджээ. Харин Израил зөвхөн Палестины хүчирхийллээс өөрийгөө хамгаалахын тулд ажиллаж байна гэж мэдэгдэв.

Израиль, Палестин хоёрын тохиролцож чадахгүй байгаа хэд хэдэн асуудал бий.

Үүнд:

  • Палестины дүрвэгсдийг яах вэ?
  • Эзлэгдсэн Баруун эрэг дэх еврейн суурингуудыг үлдээх эсвэл зайлуулах ёстой юу
  • Хоёр тал Иерусалимыг хуваалцах ёстой эсэх
  • Хамгийн төвөгтэй нь Израилийн хажууд Палестин улс байгуулах ёстой эсэх
  • 25 гаруй жилийн турш энхийн хэлэлцээ тасралтгүй өрнөж байгаа ч өнөөг хүртэл мөргөлдөөнийг шийдэж чадаагүй байна.
Бага насны хүүхдийг хутга барин айлгасан гэх этгээдийг 300 мянган төгрөгөөр торгожээ
Бага насны хүүхдийг хутга барин айлгасан гэх этгээдийг 300 мянган төгрөгөөр торгожээ
 
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
П.Наранбаяр: Сурагчид сонголт хийж сурна гэдэг нь боловсролын маш том үзүүлэлт
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.