ТӨСӨВ-2024: Боловсролын “тэтгэлэг“-ийг дарга нар гартаа авав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨВ-2024: Боловсролын “тэтгэлэг“-ийг дарга нар гартаа авав

/2023.10.09/: Улсын төсвийн төслийг нарийвчилан харвал бүх төрлийн боловсролын зээл, тэтгэлэг дарга нарын гарт орсон гэж дүгнэж болохоор байна.

Ирэх жил дэлхийн топ 100 сургуульд элссэн суралцагчдад өгөх зээлийг 0 буюу төсвөөс ямар нэгэн мөнгө тавиагүй байна.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг нэрээр 38,4 тэрбум, Ерөнхий сайдын тэтгэлэг нэрээр 10,3 тэрбумыг төсөвлөжээ.

Мөн Засгийн газрын гэрээгээр гадаад суралцагчдын тэтгэлэгт 2,2 тэрбум төгрөг зарцуулах нь. Нийт гадаад суралцагчдад өгөх зээлийн эх үүсвэрт 15 тэрбум.

Гадаадад суралцагсад сургалтын төлбөрөө шийдүүлж чадах эсэх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын гарт байна. Энэ хоёр эрхэм нийтдээ 2024 онд бараг 49 тэрбумыг зарцуулах нь.

ТӨСӨВ-2024: 2,1 тэрбумаар Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв байгуулна
ТӨСӨВ-2024: 2,1 тэрбумаар Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв байгуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.