Г.Арсланхуяг: Хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг олон нийтэд ил тод мэдээлдэг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Арсланхуяг: Хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдийг олон нийтэд ил тод мэдээлдэг болно

/2023.10.05/: Дорноговь аймагт алга болоод гурав хонож буй охины хэргийн явц болон цаг үеийн асуудлаар ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ хамтарсан мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг:

Хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бид гэр бүлийн хүчирхийллийн орчин, гадуурх орчин, үе тэнгийнх нь орчинд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсаар байгаа.

Өнөөдрийн шүүмжлэл дагуулсан асуудал бол тус аймгийн камержуулалт хангалтгүй байгаа явдал юм. Тус аймагт камер байгаа хэдий ч хангалттай хэмжээнд байхгүй байна. Камер нь манай орны уур амьсгалд эвдрэх гэмтэх нь их амархан. Энэхүү шалтгаануудын улмаас камерын тоо хангалтгүй байгаагаас гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэл учирч байгаа. Сүүлийн жилүүдэд урьдчилсан сэргийлэх чиглэлээр, хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас камержуулахыг Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудаас удаа дараа шаардсаар ирсэн.

Хоёрдугаар асуудал бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал байна. Гэр бүлийн хүчирхийллээс болж хүүхэд хохирсон тохиолдол бүрт бид нотлох баримтыг бүрдүүлэх, болсон асуудлыг бэхжүүлэх зорилгоор санд бүртгэж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулсан ч дахин жолоо барьж баригдах үед мэдээлэл бүртгэгддэг сантай адил санг бүрдүүлсэн. Гэр бүлийн хүрээнд гарсан зөрчлийг ингэж бүртгэж эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөн.

Бид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг байх. Тэр тусмаа олон улсын туршлагаар вебсайтад байршуулдаг байхаар асуудлыг ярьж байна" гэв.

Прокуророос зөвшөөрөл өгөөгүй тул мөрдөн байцаалтын мэдээлэл өгөх боломжгүй гэв
Прокуророос зөвшөөрөл өгөөгүй тул мөрдөн байцаалтын мэдээлэл өгөх боломжгүй гэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.