Хятад улс чип үйлдвэрлэгчдэд шаардлагатай хоёр ашигт малтмалын экспортоо зогсоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс чип үйлдвэрлэгчдэд шаардлагатай хоёр ашигт малтмалын экспортоо зогсоолоо

Micron: China's chipmaking export curbs 'just a start', Beijing adviser  warns before Yellen visit, ET Telecom

/2023.09.22/: Бээжин үндэсний аюулгүй байдлын үүднээс хилийн чанад дахь ашигт малтмалынхаа борлуулалтыг хязгаарласнаас хойш нэг сарын дараа буюу наймдугаар сард Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай хоёр ховор эрдсийн экспорт тэг бүрэн зогсчээ.

Хятад улс дэлхийн галлийн 80 орчим хувь, германий 60 орчим хувийг үйлдвэрлэдэг гэж Critical Raw Materials Alliance-аас мэдээлж байна.

Гэвч өнгөрсөн наймдугаар сард олон улсын зах зээлд тус улс ямар ч элемент зараагүй гэдэг нь Хятадын гаалийн мэдээллээр баталгаажиж байна. Өнгөрсөн долоодугаар сард тус улс 5.15 тонн галлий, 8.1 тонн германий бүтээгдэхүүн экспортолсон байна.

Технологийн дайн ширүүсч байгаа энэ үед өөрсдийн эдийн засгийн өсөлтийн талаар санаа зовж байгаа ч Хятад улс АНУ-ын экспортын хяналтад хариу арга хэмжээ авах хүсэлтэй байгааг энэхүү алхам илтгэж байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг дотоодын эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн хямралтай хэдийнээ тэмцэж байна. Өнгөрсөн сард тус улсын экспорт сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хамгийн их уналтад орсон байна.

Экспортыг хязгаарлах нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээг тус улсаас гаргахыг хурдасгаж болзошгүй “хоёр талдаа иртэй сэлэм” гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс энэ хоёр элементийг үйлдвэрлэдэг салбартаа тэргүүлэгч байж болох ч өөр үйлдвэрлэгчид, мөн энэ хоёр материалыг орлуулах боломжтой гэж Евразиа группын шинжээчид долоодугаар сард хийсэн судалгааны тайландаа дурджээ.

A researcher at China's Zhejiang University Hangzhou International Science and Innovation Center looks at gallium oxide wafers on May 30, 2022.

Экспортын хоригийн нөлөө Хятадад хэдийнэ мэдрэгдэж эхэлжээ. Экспортын хяналтаас болж бараа материал хуримтлагдсан тул Хятадад галлийн үнэ буурсан байна.

Пүрэв гарагт галлийн спот үнэ тонн тутамдаа 1900 юань буюу 260 ам.доллар болсон нь долоодугаар сарын эхэн үеийнхээс бараг 20 хувиар буурсан үзүүлэлт гэж Шанхайн металлын захаас мэдээлэв.

Харин германий спот үнэ нийлүүлэлт бага байгаагаас бага зэрэг өсч, пүрэв гарагт тонн нь 10,050 юань буюу 1,376 ам.долларт хүрсэн байна.

Долоодугаар сард Бээжин компьютерийн чип, нарны хавтан зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнд ашиглагддаг уг хоёр элементийг улсынхаа "үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг" хамгаалах үүднээс экспортын хяналтад оруулна гэж мэдэгдсэн.

Уг түүхий эдийг нийлүүлэгчид наймдугаар сарын 1-нээс эхлэн хилээр гаргах тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсон юм.

Эх сурвалж: CNN

Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн замыг хатуу хучилттай болгох хөрөнгийг улсын төсөвт тусгана
Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн замыг хатуу хучилттай болгох хөрөнгийг улсын төсөвт тусгана
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.