Хүүхдүүдийн хордсон шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдүүдийн хордсон шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв - Бидний тухай

/2023.09.22/: Өчигдөр орой буюу 2023 оны есдүгээр сарын 22-ны орой нэг ангийн сурагчид хордлогын шинж тэмдэгтэйгээр ЭХЭМҮТ-д ирсэн тухай бид мэдээлсэн.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байгаа 6 дугаар ангийн 21 сурагч 16:00-17:00 цагийн үед бөөлжиж суулгасан анамнезтайгаар ЭХЭМҮТ-д ирсэн.

Уг хүүхдүүдийн хордлогын шалтгааныг олж тогтоохоор мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сургууль дээр ажиллаж байна.

Хордлогын шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдээс дөрвөн хүүхдийн зүрх нь дэлссэн тул ЭХЭМҮТ-д үлдэж, бусад хүүхдийг өчигдөр орой эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Хордлогын шалтгааныг тогтоохоор Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй Ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Өнөөдөр үүлэрхэг, 17-19 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 17-19 хэмийн дулаан байна
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.