Ерөнхий боловсролын 23-р сургууль ариун цэврийн өрөөндөө камер байршуулсан байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий боловсролын 23-р сургууль ариун цэврийн өрөөндөө камер байршуулсан байжээ

/2023.09.21/: Хяналтын камер нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон бусад илрүүлэхэд ихээхэн тустай техник.

Гэвч тухайн камерыг байршуулж болохгүй газруудыг хуульд заасан байдаг. Харин уг хуулийн заалтыг зөрчин сургуулийн ариун цэврийн өрөөнд байршуулсан хэрэг гарчээ.

Тодруулбал,

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний 8 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан 11 зөрчил, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан хэрэг 3 бүртгэгдсэн байна.

Хуулийн тайлбар: “Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил” гэж ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэргийг ойлгоно.

Эх сурвалж: ЦЕГ

Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.