40, 50 мянгатын орон сууцнуудад хяналт шалгалт явуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

40, 50 мянгатын орон сууцнуудад хяналт шалгалт явуулж байна

/2023.09.15/: Барилга, хот байгуулалтын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд БХБЯ-ны Салбарын хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрх одоо ашиглагдаж байгаа 40, 50 мянгатын нийт 64 барилгын судалгааг гаргаад байна.

Тус барилгуудын ашиглалтын төлөв байдалд Төрийн хяналт шалгалтын тухай, Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулиудад заасан норм, стандартын дагуу үнэлэлт дүгнэлт гаргах, мэргэжлийн заавар зөвлөмжөөр хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү хяналт шалгалтыг явуулж байна.

Шалгалтыг 2023 наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлж, 2023 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 18 барилгын 76 өргөтгөлийн барилгад хяналт шалгалтыг явуулжээ. Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: БХБЯ

“Нууцалъя-Рrivate” нөлөөллийн аян эхэллээ
“Нууцалъя-Рrivate” нөлөөллийн аян эхэллээ
 
Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг,  9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.