Ж.Сүхбаатар: Миний авсан гэх ийм автобуснууд хаа ч байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Миний авсан гэх ийм автобуснууд хаа ч байхгүй

/2023.09.15/: Цахим орчинд Улаанбаатар хотод шинээр оруулж ирсэн автобуснууд явах маршрутгүйн улмаас шинээрээ хадгалагдаж байна гэх утга бүхий тайлбартай дүрс бичлэг явж эхэлсэн.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотой МУ-ын сайд Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр,

"Одоо бүр байтлаа улайм цайм увайгүй гөрдөж худлаа мэдээлэл цацаад эхэллээ!

Миний авсан гэх ийм автобуснууд хаа ч байхгүй! Тийм учраас шинээр хадгалаад байгаа газар ч байхгүй шүү.

Засгийн газрын дэмжлэгээр Нийслэлийнхэн хэрэгжүүлж буй Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн II үе шатны ажил дөнгөж саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Ногоон өнгөтэй цахилгаан цоо шинэ автобуснууд цөөн тоогоор Энхтайвны өргөн чөлөөнд явж буй. Ойрын үед Daеwoo дизель ногоон автобуснууд орж ирэхээр замдаа яваа.

Илт худал мэдээлэл цацаж, түүгээрээ намайг гутаана гэж зорьж байгаа бол эндүүрч байна.

Анх нийслэл хотыг хулгайлж, дээрэмдэж байхад нь эсэргүүцэж тэмцээгүй хүмүүс, бас хотын хөгжлийг гацаагч, тэдний ойрын хүмүүс өнөөдөр түгжрэлтэй тэмцэж буй мань мэтийг тасралтгүй гүтгэн гүжирдэх замаар цахимаар яллаад хотын хөгжлийн гэмтэн буруутан болгоно гэж санаж байгаа бол санасны гарз! 2012 оноос хойш Төрийн албанд миний бие 7 жил огт ажиллаагүй. Үнэндээ энэ нь хотын хөгжлийг ухраагчидтай хийсэн миний тэмцлээс үүдсэн он жилүүд байсан. УИХ-д 2020 онд эргэн сонгогдож орж ирээд нийслэл хотын хөгжил, хууль ёс, шударга ёсыг тогтоох үйлсэд чадлынхаа хэрээр зүтгэсэн, өнгөрсөн оны 9 дүгээр сард Ерөнхий сайдын шийдвэрээр олон арван жилийн хур хог шиг болсон асуудлыг шийдэхэд бодлого зохицуулалт хийх хүнд хүчир албанд тохоон томилогдоод салангид, уялдаагүй байгууллагуудыг цэгцлэх, түгжрэл, төвлөрөл сааруулах ЗГ-ын бодлогын чиглэлийг тодорхой болгох ажлуудыг дэс дараатай хийгээд явж байна.

Ийм увайгүй худлыг цацаж түгээж буй “Үнэнийг мэдээлнэ” гэсэн уриатай цахим сайтад харамсч байна.

Худлаар нийгмийг эрүүлжүүлдэггүй юм. Тэр тусмаа буруу аргаар! Олон жил орхигдож хаягдсан “Нийтийн тээвэр”-ийг УИХ, ЗГ-ын бодлогын төвд оруулах ажлыг хийж буй этгээд нь миний бие өөрөө. Энэ дампуу байдалд орсон салбарт бодит дэмжлэг үзүүлж, хэвийн байдалд оруулахыг чармайж байна. Гэтэл энэ салбарыг гацаагаад баллаад байгаа аятай гүтгэх.

Шүүмжлэл бодит, эрүүл байж гэмээн нийгэмдээ тусаа өгдөг гэдгийг сануулъя!" гэжээ.

Энэтхэгт Нипах вирусээр хоёр хүн амиа алджээ
Энэтхэгт Нипах вирусээр хоёр хүн амиа алджээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.