ХХААХҮ-н сайд Х.Болорчулуун: Энэ жил гаднаас улаанбуудай авахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮ-н сайд Х.Болорчулуун: Энэ жил гаднаас улаанбуудай авахгүй

/2023.09.13/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Тэрбээр,

"Энэ жил Монгол Улс 500 мянга тонн улаан буудай хурааж авна. Нийт 14 мянган га газар мөндөрт цохиулсан.

Нийт дүнгээр жилийнхээс илүү ургац авч байгаа. Га-гаас авч байгаа ургацын хэмжээ 15 центнр болж нэмэгдсэн байна.

Гаднаас улаан буудай авахгүй дотоодоосоо зуун хувь хангаад илүү гарна.

Хүнсний ногооноос төмсийг 100 хувь дотоодоосоо хангахаар болж байна. Нийт хүнсний ногооны хангамж 82 хувийг дотоодоосоо хангана. Энэ нь 1990 оноос хойшхи хамгийн өндөр тоо болж байна.

Цаашид Засгийн газар дотоодын үндсэний үйлдвэрлэгчдийг хамгаалах чиглэлээр ажиллана. Ургац хураалтад энэ жил арав гаруй мянган оюутныг дайчлан ажиллуулна.

“Нүүрсний эрчим хүчийг татаасаар дэмжиж байгаа тохиолдолд сэргээгдэх эрчим хүч хөгжихөд хүндрэлтэй“
“Нүүрсний эрчим хүчийг татаасаар дэмжиж байгаа тохиолдолд сэргээгдэх эрчим хүч хөгжихөд хүндрэлтэй“
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.