Хятадын даатгалын газрын даргад авлигын хэргээр ЦААЗЫН ЯЛ оноож, бүх хөрөнгийг нь хураалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын даатгалын газрын даргад авлигын хэргээр ЦААЗЫН ЯЛ оноож, бүх хөрөнгийг нь хураалаа

China Life ex-chair given death penalty with reprieve - Chinadaily.com.cn

/2023.9.13/ Хятадын даатгалын газрын дарга асан Ван Бинийг мягмар гарагт 44,5 сая долларын хахууль авч, гадаадад 56,4 сая юанийн хадгаламж нуун дарагдуулсан хэргээр цаазын ял оноолоо.

Хугацаа өгсний дараа Вангийн цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар солих юм. Шаньдун мужийн Жинань ардын дунд шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу тэрээр бүх насаар нь хорих хугацаандаа тэнсэн харгалзах ял болгох эсвэл ялаа бууруулах эрхгүйгээр хоригдох аж.

Мөн бүх насаар нь улс төрийн эрхийг хасч, бүх хөрөнгийг нь хураан авчээ. Ван шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэх талаар дурдаагүй байна.

Шүүхийн мэдээлснээр, Ван 1997-2021 онд Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банкны Жянши салбарын дэд ерөнхийлөгч, Харилцаа холбооны банкны Бээжин дэх салбарын ерөнхийлөгч, Хятадын даатгалын газрын ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. Хятадын даатгалын газар нь тодорхой компани, хувь хүмүүст зээл, санхүүжилт, төслийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар туслах зорилготой байгууллага юм.

Ван 2012 оны нэгдүгээр сараас эхлэн Хятадын гадаад валютын удирдлагын журам болон төрийн байгууллагын ажилтнуудын гадаад дахь хадгаламжийн тайлангийн системийг зөрчиж, Хонконг дахь хамаатан садныхаа банк болон үнэт цаасны данс руу 56.4 сая юаньтай тэнцэх хэмжээний валютыг нууцаар байршуулсан байна.

Вангийн үйлдлүүд нь хээл хахууль авах, хилийн чанад дахь хадгаламжийг нуун дарагдуулах гэмт хэрэг гэж шүүх тогтоожээ. Вангийн авсан хээл хахуулийн хэмжээ нэлээд их бөгөөд түүний гэмт хэргийн нөхцөл байдал нь онцгой хүнд, нийгэмд үзүүлэх нөлөө нь маш их хор хөнөөлтэй байсан, төр, ард түмний эрх ашигт ихээхэн хохирол учруулсан зэргээс болж хээл хахуулийн хэрэгт цаазаар авах ял оногдуулах үндэслэл болжээ.

Тэрээр хэргээ үнэн зөвөөр хүлээж, хууль бусаар олсон орлогоо идэвхи санаачлагатайгаар илчилж хургаалгасан нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болсон тул шүүхээс цаазын ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан гэж шүүхээс мэдэгдэв.

Хэйлунцзян мужийн уугуул, 64 настай Ван 1985 онд намд элссэн.

Тэрээр 2012 оны гуравдугаар сараас 2018 оны есдүгээр сар хүртэл Хятадын Тайпин Даатгал Холдинг компанийн намын дарга, ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад дараа нь Хятадын Хятадын даатгалын газрын дарга, ТУЗ-ийн дарга болсон байна.

Түүнийг 2022 оны нэгдүгээр сард шалгаж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сард Хятадын даатгалын газрын даргын албан тушаалаасаа огцоржээ.

Эх сурвалж: global.chinadaily.com

“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалт эхэллээ
“Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - 2023: Эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын чуулга уулзалт эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.