ОНХС-ийн үйл ажиллагааны ХУАНЛИ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОНХС-ийн үйл ажиллагааны ХУАНЛИ

Зургийн тайлбар: 2023 онд БЗД-ийн иргэдээс ОНХС-д санал авсан хуудсууд

/2023.7.24/ Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмыг 2021 онд шинэчлэн баталсан юм.

Энэ журамд зааснаар Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа дараах цаг хугацааны дарааллаар явна.

Өмнөх оны үйл ажиллагааны үр дүн, тухайн онд хийгдэх ажлыг олон нийтэд танилцуулах: Баг, хорооны Засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран өмнөх оны ОНХС-ийн үйл ажиллагааны үр дүн, тухайн онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэж баг, хороо, сум, дүүргийн мэдээ, мэдээллийн хэрэгслээр дамжуулан 2 дугаар сард багтаан олон нийтэд танилцуулна.

Ирэх жилд хийгдэх ажлын талаар иргэдээс санал авах, хурал хийх: Баг, хорооны ИНХ-ын дарга ирэх төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэх, санал хураах хурлыг 5 дугаар сард багтаан зохион байгуулна.

Санал эрэмбэлэх ажлын хэсэг байгуулах: Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн эрэмбэлж, төлөвлөх зорилго бүхий ажлын хэсгийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулна.

Иргэдийн хурлыг зохион байгуулах: Баг хорооны ИНХ-ын дарга дараагийн төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалтыг хэлэлцэх, санал хураах хуралдааныг хүчин төгөлдөр ирцтэйгээр 6 дугаар сард багтаан зохион байгуулна.

Саналыг боловсруулах: Ажлын хэсэг нь энэ журмын 5.15-т заасан баг , хорооны ИНХ-аас ирүүлсэн тогтоолоор батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг эрэмбэлэн төсөл бүрийг хэлэлцэн жагсаалтыг жил бүрийн 7 дугаар сард багтаан боловсруулна.

Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах: Урьдчилсан жагсаалтыг аймаг, нийслэлийн дэргэдэх иргэний танхимаар дамжуулан нийтэд зар мэдээ хүргэсний үндсэн дээр нээлттэй хэлэлцүүлгийг 7 дугаар сард багтаан 2-оос доошгүй удаа зохион байгуулна.

Нэгдсэн жагсаалтыг зөвлөлийн хурлаар хэлэлцэх: Ажлын хэсэг хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

Төсөв батлагдана.

Батлагдсан төсвийг мэдээллийн санд оруулах: Аймаг, нийслэлийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь орон нутгийн төсөв батлагдсаны дараа сум, дүүрэг тус бүрээр ОНХС-ийн батлагдсан төсвийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор мэдээллийн санд оруулна.

Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тухайн шатны ИТХ-аас баталсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд оруулна.

Эх сурвалж: ОНХС-ийн журам

Л.Оюун-Эрдэнэ: МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана
Л.Оюун-Эрдэнэ: МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.