Сангийн сайд Авилга хорооллыг нураах асуудлыг “ГАЦААВ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Авилга хорооллыг нураах асуудлыг “ГАЦААВ”

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид  тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ - САНГИЙН ЯАМ

/2023.09.04/: Төсвөөс ямар ч мөнгө гаргахгүй гэж мэдэгдсэнээрээ Сангийн сайд иргэдийн хотын даргаас шаардаад байгаа АВИЛГА хорооллыг нураалгах ажлыг “царцаав”.

Ингэснээр олон нийтийн хүсээд байгаа шиг олны нүдэн дээр энэ барилга нуран унахгүй болов. Авилга хорооллыг нураах эсэх тухай маргаан өнгөрсөн зуны гол сэдэв болсоор намартай золгов. Өнгөрсөн долоо хоногт хотын удирдлагууд шийдвэр гаргаж нийслэлчүүдийг үер усны аюулд хүргэж байгаа гэж тодотгон үерийн даланг хааж барьсан Шунхлай шатахуун түгээх станц, S Outlet дэлгүүр болон алдарт “Авилга” хорооллыг нураахаар газар дээр нь ажилласан юм.

Хотын орлогч дарга Ц.Сандагсүрэн газар дээр нь ажиллахдаа барилга нураах ёстойгоо хатуухан хэлээд оршин суугчдад өгөх нөхөн төлбөрийн асуудлыг ярина мөн оршин суугчдын төлөөлөлтэй уулзана, газрын зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ- т өгч шалгуулна гэдгээ хэлсэн.

Гэтэл Засгийн газрын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан төсвөөс ямар ч мөнгө төгрөг гаргахгүйгээр үл барам төсвийн мөнгөний зарцуулалтыг Их хурал мэддэг гэдгийг санууллаа.

Ингээд Авилга хорооллыг нураах тухай асуудал ахин “гацаанд оров”. Хүний өмчлөх эрхийг зөрчих эрх ардчилсан улс оронд байхгүй. Газар олголтын асуудал маргаантай ч хувийн хэвшлийн тодорохой хэмжээний өмч хөрөнгөд халдаж байгаа тул тухайн барилгыг нураах төсөв, нөгөө талаас иргэдийн орон сууцанд өгсөн захиалгын мөнгийг нөхөн төлбөр байдлаар олгох ёстой. Үүний зэрэгцээ эрхээ хамгаалуулан шүүхэд хандах түүнийг дагасан процессийн асуудал ч асуудлыг удаашруулж магадгүй нэг өнцөг юм. Допинг илэрсэн гэх бөх дахин шинжилгээ өгөхөөр болж нэр зарлах хойшлов.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.