С.Бямбацогт: БНХАУ-тай таван чиглэлд төмөр замаар холбогдоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: БНХАУ-тай таван чиглэлд төмөр замаар холбогдоно

/2023.09.01/: Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж зарим томоохон шийдвэрүүдийг гаргалаа.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр, Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын салбарынхантай уулзсан. Уг уулзалтын хүрээнд авто замын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх шийдвэр гарлаа. Аймаг, бүс нутгуудыг холбох босоо тэнхлэгийн зам барих төсөл эхэлж байна. "Шинэ сэргэлтийн таван тойрог" төслийн хүрээнд хөгжлийн замуудаа барина.

Манай улсад нийт 7466 км хатуу хучилттай зам байна. Ирэх жилээс 200 гаруй тэрбум төгрөгийг зам арчлалтад төсөвлөхөөр болсон. Барьсан замууддаа их засвар хийнэ.

Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр манай улс Ази, Евро, ОХУ, БНХАУ-тай холбосон таван босоо замтай болхоор шийдвэрлэлээ. Мөн Монгол Улс БНХАУ-тай таван чиглэлд төмөр замаар холбогдоно" гэв.

Д.Амарбаясгалан: “Шинэ сэргэлтийн таван тойрог“ төслийг хэрэгжүүлэхээр боллоо
Д.Амарбаясгалан: “Шинэ сэргэлтийн таван тойрог“ төслийг хэрэгжүүлэхээр боллоо
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.