Ромын Папын айлчлалын талаар гадны хэвлэлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ромын Папын айлчлалын талаар гадны хэвлэлүүд

/2023.09.01/: Пап Францис Монголд хамгийн залуу Кардинал Жоржо Мареног Монгол руу томилсон нь Монгол улсад ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.

Пап Францис 2022 оны наймдугаар сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүлээн авч уулзсан ба энэ үеэр ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнд урилга гардуулсан. Пап Францис 4 дүгээр сард Унгар улсаас буцах замдаа Монголд айлчлал хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Cerkev.cz, Чех улс

Пап Францис 2018 оноос хойш Бээжинтэй харилцаа тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ба хамба лам нарын томилгоон дээр 2018 онд тохиролцож өнгөрсөн оны 10 дугаар сард тохиролцоог сунгасан. Монгол улс хамгийн цөөн католик шашинтантай улс. (1500 католик шашинтантай.) La Recherche Strategique сангийн Монгол хариуцсан мэргэжилтэн Антуани Мэйр: хоёр том хөрштэйгөө тэнцвэртэй бодлого явуулж буй Монгол Улсад Ватикан болон Бээжингийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломж харагдахгүй байгаа.

Arab News, Саудын Арабын Хаант улс

2023 оны 7-р сарын 6-ны өдөр Гэгээн эцэг Францисийн Монгол Улсад хийх айлчлалын хөтөлбөрийг 8-р сарын 31-ээс 9-р сарын 4-ний хооронд хийхээр албан ёсоор батлав. Төрийн удирдагчдын урилгыг нааштай хүлээж авдаг Пап лам Зүүн Азийн энэ улсад айлчлах анхны бүрэн эрхт хамба лам юм. KTO суваг болон ktotv.com дээр тус айлчлалыг франц хэлээр шууд сурвалжлан үзүүлнэ. Мөн Монгол, Ватиканы билэг тэмдэг болох өнгийг хослуулсан айлчлалын логог олон нийтэд дэлгэн танилцуулна.

KTO tv, Франц улс

Кардинал Жоржо Маренго католик шашинтан цөөхөн хүн амтай улсад хийх Папын айлчлалын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Кардинал Ж.Маренго 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ром хотноо болсон Lay Center-ийн арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Папын зүрх сэтгэл нийт бүх сүм, ялангуяа шашны цөөнхтэй улсад байдаг сүмийг хайрлан ивээдэг” гэж ярьсан Геополитик, Хятад Ватиканы харилцаа, дипломат нөлөөллийн тухай асуултуудаас зайлсхийсэн.

Centralasia.media , Киргиз улс

Папын айлчлал нь 2 талын санааны үндсэн дээр хийгдэж байгаа. Пап Францисын онцлог нь Ази, дорно дахинд анхаарал хандуулж байгаа. Тэрээр ажлаа авснаас хойш Ази, Дорнын хэд хэдэн орноор айлчилсан ба энэ жил Монголд айлчилж буй. Ирэх жил Энэтхэгт айлчлах бол мөн БНАСАУ-д айлчлах сонирхолтой байгаа. Монгол улс, Гэгээн Ширээт улсын харилцаа 8 зууны тэртээгээс эхлэлтэй. “Барууныхан” Монголд шашны байгууллагуудын сүлжээг бий болгох замаар тус улсыг үзэл суртлын хувьд “өрнөджүүлэх” идэвхтэй, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төрийн тэргүүн, Ромын Пап хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцаж, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцоно. Пап Францис Орос, Украины асуудалд онцгой анхаарал хандуулж уг асуудлаар зуучлахыг удаа дараа санал болгож байсан. Монгол улс төвийг сахидаг тул Барууныхан Пап ламыг өөрсдөдөө ашиглан Монгол улсыг Украины асуудал дээр барууныхны талд оруулахаар ятгаж болох юм. Пап Францис өөрөө хэд хэдэн удаа Орос Украины хооронд хэлэлцээр хийхийн чухлыг онцолж байсан. Иймд Папын Монгол дахь айлчлалын улс төрийн мессеж нь шашныхаасаа давамгайлах нь гарцаагүй

Journal-neo.org, OXУ

Католик шашны тэргүүн, Кардинал Жоржо Маренго: Ромын Пап өөрийн биеэр ирж гэрээ хэлэлцээр хийхээр болсон нь 800 орчин жилийн өмнө харилцаа тогтоосноос хойш анх удаагийнх юм. 2003 онд хоёрдугаар Ион Павел Монголд айлчлах байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцлагдсан. Айлчлалын үеэр орон гэргүй, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах “Энэрэл нигүүлслийн өргөөний нээлтэд зочилно.”

Vaticannews.va, Гэгээн Ширээт улс

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийх айлчлалын гол зорилго нь католик шашинтнуудтай уулзах гэсэн агуулгатай байна. Мөн айлчлалын дипломат үр дагавар, улс төрийн харилцааны талаар аливаа зүйлийг хөндөөгүй. Айлчлалын хүрээнд шашин хоорондын уулзалт хийнэ. Гэгээн Ширээт улс нь ОХУ, БНХАУ-тай зөрчилтэй.

Teraz.sk, Словак улс

Говь-Алтай аймагт гарсан сэжигтэй тохиолдол тарваган тахал болох нь батлагджээ
Говь-Алтай аймагт гарсан сэжигтэй тохиолдол тарваган тахал болох нь батлагджээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.