Эрээн хотын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 11 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрээн хотын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 11 дэх удаагийн чуулга уулзалт эхэллээ

/2023.08.30/: Эрээн хотын Олон улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын 11 дэх удаагийн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.

Уг чуулга уулзалтад 400 гаруй хүн оролцож буй бөгөөд зөвхөн Монгол Улсаас албаны бөгөөд бизнесийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож байна.

Чуулга уулзалтын нээлтийн ёслолд Хятад, Монгол, ОХУ-ын холбогдох албаны хүмүүс оролцож үг хэлэв.

May be an image of table, crowd, dais and text

Эрээн хотын намын хорооны дарга Ван Саньши хэлэхдээ “Эрээн хотын олон улсын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулган нь Хятад, Монгол, ОХУ гурван улсын бүс нутгийн хамтын ажиллагааны чухал хурал юм. Энэхүү хурлыг бид 2009 оноос хойш 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Чуулга уулзалтыг зохион байгуулагч Эрээн хот нь гурван улсын эдийн засгийн чухал коридороос гадна Бүс ба зам санаачлагын түүчээ болсон манай улсын стратегийн ач холбогдолтой хот болсоныг харуулж байна” хэмээв.

Арга хэмжээний хүрээнд аялал жуучлал, зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хурал уулзалтууд болох бөгөөд гурван улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал солилцох юм.

May be an image of one or more people, speaker, lighting, dais, crowd and text

Чуулга уулзалтын үеэр таван өдрийн турш үзэсгэлэн худалдаа явагдах бөгөөд Хятад, Монгол, Оросоос гадна Япон, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг улс орны үндэстний онцлогт бараа бүтээгдэхүүнийг дэлгэх юм.

Эх сурвалж: MN.CCTV

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өглөө
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.