/2023.08.03/: Нигерийн төрийн эргэлтийн удирдагч баруун Африкийн удирдагчдын тавьсан хориг арга хэмжээг “хууль бус”, “хүмүүнлэг бус” хэмээн шүүмжилж, эх орончиддоо улс орноо хамгаалахад бэлэн байхыг уриалж, огцорсон Ерөнхийлөгч Мохамед Базоумыг эргүүлэн томилох шахалтад сөгдөхгүй гэдгээ мэдэгдэв.
Бүс нутгийн удирдлагууд Нигерт эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авч, наймдугаар сарын 6 гэхэд Базоумын ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээхгүй бол хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэв. Мөн засгийн эрхийг булаан авсан цэргүүдтэй хэлэлцээр хийхээр Нигерийн удирдагч асан Абдулсалами Абубакар тэргүүтэй төлөөлөгчдийг Нигерт илгээжээ.
Харин Чиани эсэргүүцсэн хэвээр байв.
Тэрээр, цэргийнхэн эдгээр хориг арга хэмжээг бүхэлд нь үл тоож, хаанаас ч ирсэн бай аливаа аюул заналхийлэлд бууж өгөхөөс татгалзана. Бид бусад улсыг Нигерийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүсэхгүй байна. Тиймээс бид Нигерийн нийт ард түмэн болон тэдний эв нэгдлийг манай хөдөлмөрч ард түмэнд хэлж баршгүй зовлон зүдгүүр учруулж, улс орныг тогтворгүй болгохыг хүссэн бүх хүмүүсийн эсрэг тэмцэхийг уриалж байна" гэжээ.
Мөн тэрээр цаашид хүнд хэцүү цаг үе ирж байгааг анхааруулаад, түүний засаглалыг эсэргүүцэгчдийн "дайсагнасан, радикал" хандлага нь ямар ч үнэ цэнэгүй гэв. ECOWAS-аас тавьсан хориг арга хэмжээ нь "хууль бус, шударга бус, хүнлэг бус, урьд өмнө хэзээ ч байгаагүй арга хэмжээ" гэжээ.
Эх сурвалж: Aljazeera