Он гарснаас хойш 61 мянган автомашин импортоор орж иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаас хойш 61 мянган автомашин импортоор орж иржээ

/2023.08.01/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодруулсан юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн:

-Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 336 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон гэж бүртгэгдсэн бол ихдээ 478 мянга бүртгэгдсэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал ихтэй гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцсон.

Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байгаа бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэвэл үр дүнд хүрнэ. Мөн зарим замд нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан гэлээ.

Олон улсад ашигладаг уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтын ангиллыг тооцоолох диаграммын аргачлалаар Улаанбаатар хотын төвлөрлийн бүсийн 54 уулзварын нөхцөл шаардлагыг тодорхойлжээ. Энэ хүрээнд давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар зохицуулах 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулга шаардлагагүй хоёр уулзварын судалгаа гарчээ.

Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх гарц нь их багтаамжийн нийтийн тээвэр гэдгийг тодотгож байв. Түүнчлэн он гарснаас хойш буюу эхний хагас жилийн байдлаар 61 мянган автомашин Монголд орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байгаа юм.

Таван байршилд зам засварын ажил бүрэн дуусаж, хөдөлгөөнийг нээлээ

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Өнгөрсөн жил 12 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийсэн. Энэ жил 16 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байгаа бөгөөд одоогоор таван байршлын ажил бүрэн дуусаж, хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн байршлуудын ажлыг хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Хотын дарга зам засвар, шинэчлэлийн ажлуудыг хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болгов.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар автобусны парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснууд орж ирж байгаа бөгөөд дунд оврын 36, цахилгаан 15 автобус Замын-Үүдэд ирээд байгааг хэлэв.

Эх сурвалж: НЗДТГ

Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн оролцоно
Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн оролцоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.