Чулуутын хавцлаас хөл алдан унаж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чулуутын хавцлаас хөл алдан унаж амиа алджээ

Чулуут гол — Википедиа нэвтэрхий толь

/2023.07.28/: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М 30 настай, эрэгтэй “Чулуут” хавцлаас хөл алдан унаж сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М 30 настай, эрэгтэйг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж өчигдөр өдрийн 06:24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж гарган тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хар тамхины хэрэглээ өмнөх оноос 35 хувиар өсчээ
Хар тамхины хэрэглээ өмнөх оноос 35 хувиар өсчээ
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.