Лукашенко: Хэлэлцээрийн дагуу Пригожин одоо Беларусьд байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лукашенко: Хэлэлцээрийн дагуу Пригожин одоо Беларусьд байгаа

Lukashenko claims he stopped Putin from 'destroying' Wagner group - KTVZ

/2023.06.28/: Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын удирдагч Владимир Путиныг Вагнер бүлэглэл болон түүний ахлагч Евгений Пригожин нарыг "устгахгүй" гэж итгүүлж, цэргүүдийн бослогыг зогсооход үүрэг гүйцэтгэсэн гэдгээ мэдэгдэв.

Лукашенко мягмар гарагт Пригожин Москваг чиглэх маршаа зогсооход хүргэсэн хэлэлцээрийн талаарх өөрийн байр сууриа тайлбарлаад, хэлэлцээрийн дагуу олигарх одоо Беларусь улсад байгаа гэж мэдэгдэв.

"Миний ойлгож байгаагаар хамгийн аюултай зүйл бол нөхцөл байдал ямар байсандаа биш, харин энэ нь хэрхэн газар авч, юунд хүрэх вэ гэдэг юм. Устгья гэсэн хатуу шийдвэр гарсныг сонсоод Путинд хандан яарахгүй байхыг санал болгосон. Би Пригожин, түүний командлагч нартай ярилцаад үзэхийг санал болгосон." гэж Лукашенко мэдэгдэв.

Two planes linked to Wagner CEO Yevgeny Prigozhin landed at a Belarusian airbase outside of Minsk on Tuesday morning, according to a satellite image from BlackSky.

“Бид эхний 30 минутын турш хараалын үгс урсган ярилцацгаасан. Мэдээж, тэр урьдчилж уучлалт гуйж байгаад, аймшигтай их хараалын үгс ашиглан бүх зүйлийг талаар надад тайлбарлаж эхэлсэн" гэж Пригожинтой ярьсан ярианыхаа талаар тайлбарлав.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Лукашенко Пригожинтэй хувийн харилцаандаа тулгуурлан тохиролцоонд хүрч, Вагнерийн цэрэг, техникийг Оросын армид шингээж авах боломжийг бүрдүүлсэн гэжээ.

Энэ хооронд Оросын Холбооны аюулгүй байдлын алба Вагнерын дайчдын бослого гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мэдэгдэв.

Пригожин өмнөд хэсгийн цэргийн штабыг хяналтандаа авч, Вагнерийн хувийн цэргүүдээ Москва руу чиглүүлж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг огцрохыг шаардсан ч Лукашенкотой ярилцсаны эцэст нь ухарсан гэж мэдэгджээ.

Путин энэ үйл явдлаас асуудалгүй үлдсэн ч түүний байр суурь мэдэгдэхүйц суларсан бололтой. Тэрээр даваа гарагт хэлсэн үгэндээ хөлсний цэргүүдэд "зөв шийдвэр" гаргасанд нь талархал илэрхийлж, Оросын Батлан хамгаалах яаманд элсэх гэрээг санал болгов. Тэрээр мөн "зэвсэгт бослогыг ямар ч байсан дарах байсан" гэж мэдэгдсэн ч яаж гэдгийг тодорхой хэлэлгүй.

Лукашенко хэлэхдээ, бямба гарагийн орой бослогыг намжаахын тулд Пригожин өөрийн хувийн аюулгүй байдал болон Вагнерын хүмүүсийн аюулгүй байдлын баталгааг гаргуулж авсан.

Лукашенко, “Орой таван цагт тэр над руу залгаад: “...Би чиний бүх болзлыг зөвшөөрч байна. Гэхдээ ... Би одоо яах ёстой вэ? Бид зогслоо гэхэд тэд биднийг устгах болно." гэхэд нь би, "Тэд тэгэхгүй. Би чамд баталж байна. Би үүнийг өөрөө хариуцна" гэсэн гэв.

Эх сурвалж: CNN

АЙЛЧЛАЛ: Авлигатай тэмцэх чиглэлээр БХАТИХ-тай хамтран ажиллана
АЙЛЧЛАЛ: Авлигатай тэмцэх чиглэлээр БХАТИХ-тай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.