Зеленський: Оросод бүх зүйл дөнгөж эхэлж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленський: Оросод бүх зүйл дөнгөж эхэлж байна

/2023.6.24/ Украины ерөнхийлөгч Володимир Зеленський "Оросод одоо бүх зүйл дөнгөж эхэлж байна. Манай улс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна" хэмээв.

Харин Британийн Батлан хамгаалах яамнаас "Оросын төр аюулгүй байдлын хувьд маш том сорилттой тулгарч байна" гэсэн юм.

Польшийн ерөнхийлөгч мөн болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа талаараа дурьджээ. "Орос дахь нөхцөл байдалтай холбогдуулан өнөө өглөө бид Ерөнхий сайд, Батлан ​​хамгаалах яам болон холбоотнуудтайгаа зөвлөлдсөн" гэж Анжей Дуда твиттер хуудсандаа бичжээ.

Францын ерөнхийлөгч Макрон нөхцөл байдлыг ажиглаж байгаагаа дурьдаад, Украиныг дэмжих үйл явцаа зогсоохгүй, энэ тал дээр анхаарсан хэвээр байх болно гэдгээ илэрхийлэв.

Путин Беларусын ерөнхийлөгчтэй утсаар холбогдсон гэх мэдээлэл байгаа ч тэдгээрийн ярианы агуулга одоохондоо тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: Al jazeera

Пригожиний цэргүүд Москвад ойртож эхэллээ
Пригожиний цэргүүд Москвад ойртож эхэллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.