/2023.06.08/: Нийслэлийн Засаг даргын A/242 дугаар захирамжийн хүрээнд хотын стандартыг шалган, барилгын орчны аюулгүй байдалд хяналт шалгалт явуулав.
Тодруулбал, барилга угсралт, замын ажил болон барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа 192 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхэд хотын стандартыг хэрэгжүүлээгүй, аюулгүй орчныг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.
Мөн барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, тухайн материалаас дээж аван, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандартад нийцээгүй материал болох нь тогтоогдсон байна.
Ийнхүү 960 тонн арматурыг дахин боловсруулахаар үйлдвэрт буцаах аж. Мөн тохирлын гэрчилгээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага хүргүүлж, “Барилгын материал үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэсэн, тохирлын гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүн борлуулсан долоон байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: НЗДТГ